Monday, October 7, 2013

Маяа, Инкийн соёл иргэншил

           Монгол нутагт 3,7 сая жилийн өмнө балар эртний хүний өвөг амьдарч байсныг археологийн олдвор нотолдог. /Орхон голын хөндий Шаамараас 1974 онд хүний өвөг мичний доод эрүү олджээ. Иймээс Монгол орон хүн төрөлхтөний өлгий нутаг байсан гэж үздэг./ Мөн 750-800 мянган жилийн тэртээ эртний хүний өвөг Монгол нутагт амьдарч байсныг археологийн шинжлэх ухаан нэгэнт нотолсон. 1,8 сая жилийн тэртээ амьдарч асан хүний өвөг галыг нэгэнт эзэмшсэн байв. Орчин үеийн хүн буюу хомо сапенс /Homo sapiens/ 40000-45000 жилийн тэртээ өөрийн төрхийг олсон гэж үздэг. Тэгвэл Монголын уугуул нутгаас олдсон археологийн олдворууд 34000 жилийн тэртээ Монгол нутагт амьдарч байсан хүн урлагийн бүтээл туурвих түвшинд хүрсэн байсныг илтгэнэ. Харин 18000 жилийн тэртээ Монгол нутагт амьдарч байсан хүмүүс цаг тооны бичиг зохиож байжээ. Монгол нутугт амьдарч асан уугуул хүмүүс 25-30 мянган жилийн тэртээ газарзүйн их нээлт хийж, Шинэ тивийг /Америк/ анх зорьжээ. Хүн судлал, эртний судлал, угсаатны зүйн судлал, геологи, газарзүй судлалын олон зүйлийн шинжилгээний баримтаас үндэслэн хамгийн эцсийн мөсдөл арилсны дараа Ази тивээс хүн нүүдэллэж, Берингийн хуурай газраар дамжин, Америк тивд очиж хүн амтай болгожээ гэж үздэг. Ази, Америк хоёр тив тийнхүү хуурай газрын хүзүүвчээр нийлж үргэлж байснаа 10 мянган жилийн өмнө тэр хүзүүвч доош сууж, Чукот, Аляск хоёр хойг болж Берингийн хоолой үүсчээ. Төв Азиас нүүдэллэсэн хүмүүс тийнхүү шинэ тивийг нээж, өөрийн соёл иргэншилийг цогцлоон байгуулж МЭ-ний XV зуунтай золгосон байна. Энэ бол Хүн төрөлхтөний хувьд газарзүйн анхны том нээлт байлаа. Төв Азийн уугуул хүмүүс хожим нь ч тэдэнтээ харилцаатай байсан байж болох талтай. Эртний Монгол, Индиан хоёр үндэстэний тэнгэр газар, нар сар тахин шүтэх ёс журам адилхан байдаг шиг саран дээрх олон толбыг Монголчууд туулай дүрст толбонууд гэдэг байхад Индианы омог аймгууд сарны тэр толбонуудыг бас туулай дүрст толбонууд гэдэг байна. Индианы нялх хүүхдүүд хондлой дээрээ “Монгол толботой” төрдөг, тэдний бүх хүний чихний хулхи нь Монгол арьстаны чихний хулхиний найрлагатай яг ижил болох, тэдний бие махбодын бүтэц тэргүүтэн хүн судлал, угсаатны зүй, домог уламжлал, хэв заншил, хэл аялгуу, омог аймгийн нэрс зэрэг нь Монгол арьстантай буюу Монголтой адил төстэй болох нь олон зүйлийн шинжилгээгээр аргагүй Монгол, Индиан хоёр Үндэстэн нэгэн гарал үүсэлтэй болохыг нотолж буй юм. Хүн төрөлхтөнийг арьсний өнгөөр нь хар, шар, цагаан хэмээн гурван үндсэн хэв шинжид хуваадаг бөгөөд арьстнуудын чихний хулхины найрлага өөр өөр байдгийг нэгэнт шинжлэн тогтоосон байна. Индианчууд нь шар арьстан буюу Монгол арьстан болхыг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын үр дүн нотолжээ. Дундад зуунд буюу XV зуунд Америк тивд Европынхон анх очиход тэнд бүгд 50 сая гаруй хүн амтай Нахуатель, Инк, Ацтек, Маяа зэрэг олон улс гүрэн тохилог сайхан нийслэл хотуудтай, бичиг үсэгтэй, өндөр соёл боловсролтой, боловсон улс гүрнүүд байжээ. /Одоогоос 8300 жилийн тэртээ Индианчууд Хүн төрөлхтөний түүхэнд анд удаа төмс тариалж байжээ./ Одоогийн Перугийн нутагт / XVI зуунд Испаничууд Мексикийн эрэгт буухдаа тэндхийн олон сайхан хот тосгон, сүм дуган, орд харш, зам далан, суваг шуудуу, алтан эдлэл сэлтийг үзээд шүүрш алдан гайхаж байжээ. Одоогийн Мексик, Гватимал улсын газар нутагт мандан хөгжиж байсан найрсаг зочиломтгой Индианы Маяа улсын гайхамшигт соёлыг алтанд шунасан Испанийн цэрэг үнс нурам болгон устгасан байна. Тэд Маяагийн хот тосгодыг галдан шатааж, аюултай гэж үзсэн хүн бүрийг хядаж, үлдсэн хүн ардыг насан туршид нь боол зарц болгон христосын шашинд албадан оруулж, хэдэн мянганы турш цэцэглэн хөгжиж байсан түүх соёлыг нь зориуд санаатай үүрд мартуулхыг хичээж байжээ. Тийнхүү Маяагийн ард түмний олон мянган жилийн түүх соёл, оюуны асар их өв болсон бичмэл дурсгал, зохиол бүтээлийг Испанийн дээрэмчид устгасан байна. Ацтекийн одон орны эрдэмтдийн бүтээсэн цаг тооны бичиг нь Эртний Ром улсын цаг тооны бичгээс илүү нарийн тодорхой байжээ. Энэхүү Индианы эртний Маяа улсын соёл иргэншлийг Хүн төрөлхтөний соёл иргэншлийн нэгэн том голомт мөн болохыг өнөөдөр шинжлэх ухааны нээлтүүд нотолж, Хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрчээ. Испанийн алан хядагчид 1533 оны орчим Андын нуруунд гарч Өмнөд Америкт цэцэглэн хөгжиж байсан Индианы Инк улсыг мөн хүйс тэмтрэн хядсан юм. Ерөөс Хойд, Өмнөд Америк Тивийг нээж, тэрхүү газар нутагтаа даруй 25 мянга орчим жил оршин амьдарч, олон олон улс гүрнийг байгуулан цэцэглэн хөгжиж байсан Индианы улс гүрнүүдийг алтанд шунасан Европын Испани, Англи, Португали, Францын алан хядагчид хүйс тэмтэрч, соёл иргэншлийг нь мөхөөж, хот суурингуудыг нь ном судартай нь галдан шатааж, эрдэмтэн мэргэд, ухаант удирдагчдыг нь тарчлаан зовоож, амьдаар нь шатааж байжээ. Аюултай хэмээн үзсэн хүн бүрийг хядаж, үлдсэн ард иргэдийг нь үүрдийн боол болгож байлаа. Ардчилалын эцэг Америк. Энэ бол ердөө л зусар үг юм. Индианы найрсаг ард түмнийг алан хядаж алт мөнгө, үнтэй бүхнийг нь, газар нутгийг нь дээрэмдэж, хүн ардыг нь аймаглан устгаж, боолчлон дарлаж байсан тэр хүмүүс бол Европын тэр дундаа Английн шунахай нь дэндсэн цагаачид, нийгмийн хог шаарууд хэмээн адлагдаж шинэ тив рүү хөөгдсөн люмпэнүүд байсныг бид мэднэ. Гэвч тэдний ард Англи улс өөрөө байсныг мартаж үл болно! Тийм ээ. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн голомтуудын нэг Индианы Маяа, Инкийн соёл иргэншлийг Европын Испани, Англичууд мөхөөж, ард түмнийг нь аймаглан устгасан нь бодит үнэн билээ. Энэхүү эмгэнэлт түүхийг Хүн төрөлхтөн мартаж үл болно. Үүний нэгэн адил Австрали тивийн уугуул оршин суугчид болох Абергенчуудыг яг Индианчуудын нэгэн адилаар мөхөөж, хүйс тэмтэрсэн байдаг. Харин Америкийн хоёр тивд Маяа, Инкийн соёл иргэншлийг бүтээгчид төв Азиас өнөөгийн монголчуудын уугуул нутгаас, бидний өвөг дээдсээс салбарлан нүүсэн юм гэдгийг Монголчууд бид мэдэж байх ёстой. Энэ бол өнөөгийн Монголчуудын бас нэгэн бахархал мөнөөс гадна гашуун сургамж юм гэдгийг ч мартаж үл болно!
                                                                                    А.Гэрэл




Эртний Шар мөрний соёл иргэншил

           МЭӨ IV-III мянганы тэртээ эртний өмнөд нутгийн ард түмний /одоогийн хятадын/ түүхэнд асар том өөрчлөлт оруулсан нэгэн үйл явдал болжээ. Тэр бол Төв Азийн өндөр соёл иргэншил бүхий нэгэн аймаг Шар мөрний хөндийд довтлон ирж суурьшсан явдал байлаа. Тэд багширсан их хонь, үхэр сүрэгтэй иржээ. Харийн тэр аймгийнхан газар тариалан ч эрхэлдэг, орон байшин барихдаа сайн, хөгжил бүхий нийгмийн байгууламжтай байв. Тэд Шар мөрний хөндийд суурьшиж, өөрийн төр улсаа байгуулжээ.  Тэд олон зуун жилийн турш Шар мөрний хөндийгөөр тархан суурьшиж, өмнөд нутгийн бүдүүлэг ард түмний дунд хамгийн эртний бөгөөд анхны соёл иргэншлийн үрийг тарьжээ. Энэ үеийн өмнөд нутгийн уугуул хүмүүс соёл иргэншлийн хувьд жирийн зэрлэгүүд байв. Тэдэнд Улс байтугай аймгийн зохион байгуулалт ч байсангүй. Ерөөс тэд соёл иргэншилтэй байсан гэх ул мөр өнөөг хүртэл илрээгүй билээ. Тиймээс Шар мөрний хөндийн анхны соёл иргэншлийг Төв Азийн нүүдэлчид бүтээжээ. Харин нутгийн уугуул иргэд тэдгээр нүүдэллэн ирэгсдийн соёл иргэншилд шууд дагаар орж, тухайн нийгмийн доод давхарааг бүрдүүлэх болжээ. Нүүдэллэн ирэгсэд Шар Мөрний хөндийд хот суурингууд босгож, газар тариалан эрхэлж, мөн гар урлалыг хөгжүүлж байв. Тэдний ертөнцийг үзэх үзэлд олон ургальч хэлбэрээр оршиж байсныг археологийн болон түүхийн баримтууд гэрчилж буй юм. Хятадын 4 том соён гэгээрүүлэгчийн анхных нь хэмээгдэх домогт их эзэн хаан Хас /хятадаар Фуси/ МЭӨ XXIX зуунд амьдар байсан мэдээ бий. Энэ цаг хугацаа Төв Азийн эртний соёлт ард түмний Шар Мөрний хөндийд довтлон очиж суурьшсан цаг хугацаатай тохирдогийн зэрэгцээ Хасыг хожмын хятадууд хойд зүгийн нүүдэлчин төрхтэй хэмээнэ. Мөн Хасыг анхны дүрс бичгийг зохиосон гэх ба найман хүлэлийг ч зохиосон гэлцэнэ. Цаг хугацаа улиран өнгөрч /МЭӨ 2500-1800/ Шар мөрний хөндийн улс газар нутгаа тэлж, хот суурингуудыг өргөтгөж, газар тариалан, гар урлалыг эрчимтэй хөгжүүлж байв. Улс төрийн амьдралд ч нилээд өөрчлөлт гарч, хаан ширээг үе улируулан залгамжлах болжээ. Шан улсын үе /МЭӨ 1800-1100-аад оны үе/ МЭӨ XVIII зууны үед олон хотууд болон овог, аймгийг нэгтгэн Шан улс байгуулагджээ. Энэ үед хүрэл зэвсэг хэрэглэх болж багаж зэвсэг сайжран, газар тариалан ихээхэн хөгжив. Хотууд хөгжиж, хүчирхэг бэхлэлт бүхий засаг захиргааны төв – “Нийслэл” хэмээх ойлголт бий болов. Гар урлал өндөр хөгжсөн нь тэр үеийн томоохон хот Анъянаас олдсон гоёмсог хийц бүхий хүрэл савнуудаас тодорхой харагдана. Эдгээр олдворууд нь Сибирь болон Монголын уугуул нутгаас олддог археологийн одворуудтай цаг хугацааны болон хийц магийн хувьд ижил төстэй зүйл их байдаг байна. Энэ үеийн нэг том ололт нь МЭӨ XV-XIV зууны үед Шар мөрний хөндийд бичиг үсэг үүссэн явдал юм. Анхны бичиг үсгийн дурсгалууд Анъян хотоос хэдэн мянгаар олджээ. Анхны бичээсүүдийг яс, мод, яст мэлхийн хуяган дээр бичсэн байна. Энэ үед /МЭӨ XV-X/ Шар мөрний хөндийн улсад натур философи үүссэн гэж үздэг. Шан улсын үеийн булш элбэг байдаг ба тэндээс археологичид эртний түүх соёлын дурсгалт зүйлүүдийг олныг олж илрүүлжээ. Шан улсын соёл иргэншил бол Шар мөрний хөндийн анхны соёл иргэншлийг бүтээгчид бүрдүүлж байв. Жоу улс /МЭӨ 1027-255он/ Шан улсын хүчин сулрах үед Жоу нар хүчирхэгжиж МЭӨ 1027 оноос шинэ улс байгуулагдаж, түүнийг түүхэнд Жоу угсааны үе хэмээн тэмдэглэжээ. Жоу улс засаг төрийн хэлбэр, аж ахуй, соёл, бичиг үсгийн хувьд Шан улсыг шууд залгамжилсан байна. Нийгмийн дээд давхрааг мөн л анхны иргэншлийг бүтээгчид бүрдүүлж байв. МЭӨ VIII зууны эхээр Жоу улсыг Жүнгийн /Тангууд, Түвдийн өвөг дээдэс/ аймгууд довтлох болж мөн хойд талаас нь одоогийн Ордос орчмоос Ди нар /Одоогийн Монголчуудын өвөг дээдэс/ довтолж МЭӨ VII зууны үед Ди нар Шар мөрний хөндийн сав орчмын нилээд газрыг өөртөө нэгтгэв. Ийнхүү Жоу улс бутарч овог аймгууд өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэх явдал МЭӨ VII-III зуун хүртэл үргэлжилжээ. Жоу улсын үед Шар мөрний хөндийд төмөр зэвсэг хэрэглэх болж, аж ахуйн бүх салбарт багаж зэвсэг сайжран, газар тариалан, гар урлал, хотын хөгжил түргэсэв. Хөгжил буурай өмнө зүгээс хүмүүсийг олноор авч ирж боолчилж байв. Энэ үд нэгэн онцлог үйл явдал болсон нь Жоугийн бутрал нийгмийн дээд давхрааныханд хүнд цохилт өгсөнөөс тэрхүү дээд ангийнхан амьдрахын эрхэнд бүдүүлэг буурай өмнөд нутгийн ард түмэнд соёл иргэншлийг зааж эхэлсэн явдал байлаа. Жоугийн эрх мэдэлээ алдсан дээд давхрааныхнаас “Жү” буюу “Эрдэмтэд”-ийн “Ся” буюу “Дайчид”-ын давхраа төрөн гарсан юм. Энэхүү Жү, Ся давхрааныхан хожмын хятадын түүхэнд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн байна. Жү давхраанаас их соён гэгээрүүлэгч Күн /Хүн/ төрөн гарч, анхны ёс зүй, ёс суртхууны гол гол зарчмуудыг номлосон сургаал боловсруулсан билээ. Мөн тэрээр “Эрдмээр удирдаж, ёслолоор тэгшитгэсэн төр улс” байгуулхыг зорьж, нэгдмэл төрийг чухалчилж байв. Гэвч Күнзийг сонсох хүн тэр үед маш ховор байсан гэдэг. Даяанч эртэмтдээс Ян Жү төрөн гарч даосизмийг үндэслэсэн гэж үздэг. Ся давхраанаас Мо ди төрөн гарч “Даяар ерөнхий хайрыг” номлож, дайчдын мэргэжлийн ёс зүйг боловсруулж, түүний зохистой үндэслэгээг бий болгожээ. Ийнхүү Жоу улсын үед Шар мөрний хөндийд философи сонгодог утгаараа хөгжжээ. Энэ үеийг МЭӨ VI-III зуунд хамааруулж үздэг. Энэ үед дүрс бичиг хэд хэдэн янзаар өөрчлөгдөж, төгөлдөржсөн байна. Төв Азиас довтлон ирсэн аймаг Шар мөрний хөндийд суурьшаад 26-н зууныг үдсэн байлаа. Он цаг улирхын эрхээр Шар мөрний соёл иргэншлийг бүтээгчид өмнөд нутгаар тархан суурьшиж, нутгийн уугуул иргэдтэй цус холилдон уусах явц ихэсчээ. Цин улсын үе /МЭӨ 255-207 он/ Жоугийн баруун нутгийн жижиг аймгийн нэг Цин, Жоугийн нэрийн төдий хаанчлалыг унагаж, МЭӨ 255 онд Цин улсын хаачлал эхэлжээ. Цин угсаааны эхний гурван хааны засаглал удаагүй бөгөөд МЭӨ 246 онд Ин Чжэн гэгч гарч иржээ. Хожим түүнийг анхны эзэн хаан гэсэн утгаар Ши хуанди /Хан-Тэнгри/ хэмээн нэрлэх болжээ.Тэрээр өөрийн захиргаанд орсон орон нутгийг олон тойрог, муж болгон хувааж нутгийн захирагчдыг томилжээ. Мөнгөний шинэтгэл хийж, цэргийн хүчийг нэмэгдүүлж, нэг хүн гэмт хэрэг хийвэл гэр бүлээр нь шийтгэж, боол болгох хатуу хууль тогтоов. Ши Хуанди Шар мөрний хөндийд 2700 орчим жилийн турш олон эзэн хаан ээлжлэн төр барьж ирснийг үгүйсгэж, өөрийгөө “Хятадын анхны эзэн хаан” хэмээн түүх өөрөөс нь эхэлж байна гэж үзэхийг шаардаж байв!! Тэрээр өнгөрсөн үеийн тухай өгүүлсэн бүх ном зохиол, ялангуяа Күнзийн сургаалыг баримтлагчдын ном зохиол, болон түүхийн номнуудыг шатааж, бүрмөсөн устгахыг тушааж байлаа. “Өнөө үеийг дорд үзэн өнгөрсөн үе рүү тэмүүлэгчдийг төрөл төрөгсдийн хамт цаазлах болно” гэж Ши хуанди зарлиг гаргаж байв. Тэрээр хэлсэн үгэндээ ч хүрч байжээ. Ном зохиолоо нуухыг оролдсон олон зуун эрдэмтдийг тэрээр амьдаар нь булжээ. Ном уншигчдыг ч мөн шатаах буюу амьдаар нь булхыг тушааж байв. Ши хуанди хятадын их цагаан хэрмийг бариулж эхэлсэн юм. Хожим хятадын түүхч Сыма Цяны бичсэнээр цагаан хэрмийг барих ажил нь хамгийн хүнд хамгийн аймшигтай ажил байсан гэдэг. МЭӨ 221 онд Хүн гүрнийг эсэргүүцэн нийт хятадын хант улсуудыг нэгтгэж “Жун-го” буюу “Дундад иргэн” гэсэн үзал санаан дор хятадын анхны төвлөрсөн Цин улс байгуулагджээ. Энэ үеэс Цин /China/ улсыг буюу өнөөгийн хятадыг Дундад иргэн /Жун-го/ улс гэх болсон байна. МЭӨ 210 оны орчим Ши Хуанди үхжээ. МЭӨ 207 онд Цин улс мөхөв. Энэхүү Цин улс байгуулагдсанаар хятад /нанхиад/ үндэстэн төрөн гарч ирсэн бөгөөд Хятад үндэстний улс төрийн түүх Ин Чжэний буюу Ши хуандийн үзэж байснаар Цин улсын хаанчлалаас эхэлсэн байна. /Гэвч Ин Чжэн бол цэвэр хятад хүн биш байлаа/. Харин хятад гэж нэрлэгдэж амжаагүй байсан тэрхүү зэрлэг, буурай ард түмний хувьд Жоу /МЭӨ 1027-МЭӨ 255 он/, Шан /МЭӨ 1800-1100-аад оны үе/ болон Хасын хаанчлалын үеэс эхэлсэн эртний иргэншлийн үе /МЭӨ XXX-МЭӨ 1800-аад оны үе/ бол тэдний хувьд харийн иргэншлийн нөлөөн дор явсан үе байв. Цин улсыг байгуулж, Хятад нэрийг зээлдэж үндсэтэн болтлоо тэд, Төв Азийн соёл иргэншлээс 27-н зууны турш суралцсан байна!
А.Гэрэл

Цаг ирж явна

(Бодол эргэцүүлэл)

Олны ярилцах нь: <<Хорвоо дэлхийд үхэх, төрөх хоёроос өөр үнэн юм ер алга>> гэлцэх юм. Гэтэл зарим нь омогшингуй: <<Бид үнэнч, шударгаар амьдарч өдий хүрсэн улс>> гэж сайрхдаг. Харин миний бие үнэнд аль болох ойр, шударгадуу амьдрахыг хичээгч нэгэн билээ. Монголчууд бидэн улсын маань гал голомтыг бадрааж, тулгар төрийг маань байгуулж өгсөн Богд эзэн ЧИНГИС хаанаа: <<Өргөн дэлхийн соёл иргэншлийг устгаж, өвөг дээдсийг минь тарааж, өнөөгийн биднийг үхэл, мөхлийн ирмэгт хүргэсэн ...>> хэмээн хүчирхэг хөршийнхөө таалалд нийцүүлэн далан жил <<донгодов>>. Гэтэл Чингис хааны төр толгойлж байсан үед (1189-1227 он) Монголчууд хамгийн хүнлэг, хамгийн эвсэг, хамгийн шударга, хамгийн дэгтэй, хамгийн хүчирхэг байж үүнийхээ хэрээр амьдрал ахуй нь дэгжин дээшилжээ. Чухамдаа өнөөгийн бидний амны уншлага, өдрийн бодол, шөнийн зүүд болсон <<хүнлэг энэрэнгүй нийгэм>> маань тэр цагт хаяанд биш юм аа гэхэд саахалтын зайд байсан юм биш биз? Цаг ирэхэд бид өндөр зэрэглэлтэй буурчийн газартаа алдрыг тань <<хайрлаж>>, хэд гурван хүн нийлж ашиг хонжоо эрэхдээ нэрийг тань зээлдэж, хүн бүхэн таарсан таараагүй дээл эгэлдэргэлээд, энгэртээ таны хөрөгтэй (мөн бишийг бүү мэд) тэмдэг зүүж, алтан шарилыг тань эрж олохоор таны ч хүрч амжаагүй (ач хүү Хубилай чинь дөхөж очсон) Япон гүрэнтэй хамтран төр улсын минь тоонот-Гурван голыг самнаж байна. Тэнгэрлэг эзнийхээ алтан шарилыг хөндүүлэх ёозгүй үйлийн гэрч болох нь хэмээн харамсавч: <<Олдохгүй дээ, бидний дээдэс тийм гоомой юм хийх ухаан мулгуу улс биш>> гэсэн бардамнал, горьдлын оч сэтгэлийн гүнд улалзах юм. Бас хөшөө дурсгалын цогцолбор босгон, мэндэлсэн өдрийг тань нэг жилд зургаан удаа (урьдахаа нөхөх гэсэн мэт) : (4-р сарын 16, 5-р сарын 1; 31; 6-р сарын 6, 7, 9-нд) тэмдэглэж, бараг л <<алтан, мөнгөн хурим>> зохион хийж, дахин боловсон нутаглуулах бололтой... Бурхан минь, юу л болдог бол? Олны ярилцах нь: <<Хүний мөс чанар муудаж, одоогийн багачууд эх захаа алдаж гүйцжээ!>> гэлцэх юм. Гэтэл нөгөө нэг хэсэг нь бахархангуй: <<Урьдын биднийг бодоход харин ч соёлтой, боловсролтой болж>> хэмээлцэх юм. Энэ нь оргүй ч зүйл биш боловч зэрэмдэглэж эзэмшсэн өрнөдийн соёл, боловсрол хэзээ ч хүн чанарыг орлож чадахгүй билээ. Харин өндөр соёлтой, боловсон залуус нь яагаад дайны үеийн фашистуудаас ч зэрлэгээр авирладаг, (дэндүү хангалттай жишээ бий) хувийн шунахай зорилгоо биелүүлхийн тулд хүний нэр худалдан, итгэл, сэтгэлийг нь уландаа гишгэдэг, үнэнийг худал, худлыг үнэн болгох гэж улайран зүтгэдэг болоо вэ? Үнэндээ бид чинь <<Ичих нүүрэндээ элэг нааж>> гүйцжээ. Гурван төрийн нүүр үзэж, 77 насны сүүдэр зооглосон миний буурал эмээ өөрөөсөө ганцхан ах хүнийг хүндлэн дэргэд нь тамхи татдаггүй байсаан. Гэтэл одоо тамхи, шүдэнз гуйсан хуруун чинээ хүүхдүүд алхам тутамд тааралдах юм. Хүүхэд залуучуудын, ялангуяа охидын хүмүүжил, ёс суртахуун асар их доголдсон нь сэтгэл эмзэглүүлж байна. Эмэгтэйчүүд, охид нь хүнлэг, нинжин сэтгэлээ гээсэн ард түмнийг зөвхөн мөхөл, сүйрэл л тосох болно шүү! Эх оронд минь болон бусад аль ч улс, үндэстэнд ийм л гамшиг үл тохиолдог! Учир нь: Энэ хохирлыг нөхөхөд наад зах нь хэдэн арван жилийн хугацаа шаардагдах бөгөөд, ямар ч сайн ерөнхийлөгч, хичнээн ч давхар байшин, хэдэн ч сая төгрөг үл хүрэлцэнэ. Намайг хүүхэд ахуйд мал угаахад зориулсан хашаанд л бүдүүн төмөр хоолойгоор хийсэн хайс байдагсан. Гэтэл одоо Улсын цирк, Спортын төв ордон, архины мухлагууд, кино театрын үүдэнд мөнөөх эвдэршгүй төмөр хайс сүндэрлэсээр… Энэ бидний соёлжилтын өсөлт үү? Цөвүүн цаг ирж, эх оронд минь дайсан халдвал чухам хэн рүү буудах нь мэдэгдэхгүй <<зарим заримдгууд>> ч олширлоо. Хойд зүгт мандсан өөрчлөн байгуулалтын гэрэл Монгол оронд маань нэвтэрч, сайн цагийн үүр хаяарч эхэлсэн хэдий ч хуучны сүүдэр хэвээр байна. Өөрчлөн байгуулалт, ардчилал, ил тод байдлын <<үрээр>> бүх шатны дарга нар огцорч, яам, тамгын газрууд нэр хаягаа сольж, хүмүүс үзэл бодлоороо эвсэлдэн нэгдэх эрхээ эдэлж, улс төр олон нийтийн 90 гаруй шинэ байгууллага өөр өөрийн өнгөөр өндөр, нам дуугарч байна. Улс төрийн шинэ хүчнүүд төрийн толгойг зайдалсан МАХН-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, нийгэм, улс төрийн амьдралд олон эшт үзэл дэлгэрч, зарим <<хүндэт самбар>> хүртэл <<өөрчлөлт, шинэчлэлтийг хошуучлагчид>> болон хувирлаа. Алдар нэр, албан тушаалын дон шүглэсэн атаач, жөтөөч хүмүүст амьдаараа залигуулсан ардын яруу найрагч Р.Чойномын түүвэр хэвлэгдэж, 1937, 1938 онуудад өрсөлдөн шатаасан бурхан шашин, сүм хийдээ сэргээн эхэлж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн үй олон хүмүүсийг <<цагаатгав>>. Тухайн үед манай нам, төрийг жолоодож байсан Гэндэн, Дэмид, Амар, Чойбалсан нар <<айлд өөд болсныг>> эх орны минь хэн ч халдашгүй газар нутгийн зах сэжүүр <<сэмэрч>> буйг шивнэлдэж байна. Харамсалтай нь шинээр томилогдсон төрийн тэргүүн маань <<Авснаа мартаад, өгснөө ярилаа>> гэж уцаарласанд нь сэтгэл гутаж, итгэл алдармаар... <<Алт, мөнгө, зэс ард түмний өмч>> гэсэн лоозон, <<Ардын Түр Хурлын>> төлөө улс төрийн өлсгөлөн зарлахыг ч үзлээ. Зөвхөн нам төрийн тэргүүн мулгуугаас мал өсөхөө больсон. Гандан хийдийн тэргүүн хамбаас болж оюуны хосдолтой хүүхэд олноор төрсөн. Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллага, Цагдан Сэргийлэх Байгууллага хоёр НАХЯ-нд нэгдсэнээс гэмт хэргийн тоо өссөн, сонин хэвлэлүүдийн нэрнээс болж ардчилал хумигдсан, уриа нь оноогүйгээс хүн бүр 20 гаруй мянган төгрөгийн <<өр>>-д баригдсан, улс төр олон нийтийн байгууллагууд цөөдсөнөөс тахь устаж, нуур цөөрөм ширгэсэн. Заамрын алт, Асгатын мөнгийг ашиглаагүйгээс хэл, соёлоо мартсан хэрэг үү?! Тэгвэл туг барьсан морьтон <<капитализмыг алгасч>> далаад жил хаашаа давхиа вэ? Харин ардчилал гэдэг анархи байдлаас уламжлал гэдэг урт үснээс, улс төрийн соёл гэдэг уухай хашхирахаас, өөрчлөн байгуулалт гэдэг модны үзүүр нь шатаад өнгөрдөг (унтрааж болдоггүй) ойн түймрээс огт өөр зүйл биз ээ. Шинэ цаг ирэхэд улс гүрэнд маань олон нааштай өөрчлөлтүүд гарсан боловч малчид хөдөлмөрчид мах, сүү, эдийн савангаар, машин техник-сэлбэг хэрэгсэлээр, мал сүрэг хужир, усаар, эхчүүд эмэгтэйчүүд <<ариун цэврийн хэрэглэлээр>>, хүүхэд багачууд өмсөж зүүхээр, хүний оюун-үнэн мэдээллээр, хэвлэх үйлдвэр цаасаар дутагдсаар л байна. Бас эхчүүдийг олон хүүхэд төрүүлсэн л бол одонгоор шагнадаг, ажилчин албан хаагчдыг өвчилсний нь төлөө цалин олгодог, найман нас л хүрсэн бол хүүхдийг хүссэн ч, хүсээгүй ч танхимд <<хашиж>> сургадаг хэвээр, ихээхэн өр тавьж олсон зээлийн хөрөнгөөр <<хүний хүүхэд>> тоглосоор л байна. Энэ бүхний цаана улс, эх орондоо сайн хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд, эрүүл мэнддээ санаа тавьдаг ажилчид, сурах хүсэлтэй хүүхдүүд, авъяаслаг уран бүтээлчид, эрдэмтэй эрдэмтэд, (Намнандорж, Нинжбадгар) хохирсоор байна. Нэг жилд 15-20 хүн төрийн шагнал хүртдэг, нэг долоо хоногт 1-2 хүн эрдмийн зэрэг цол хамгаалдаг боловч хоцрогдол хямрал мөн л хэвээр... ҮНЭН ХУДЛЫН ДЭНС ЦАГИЙН ЭРГЭЛТЭД Л ТОДОРНО! <<Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан, социалист нийгэм>> нь ойрхон л байгаасай билээ... Уужуухан сэтгэж, ухаантайхан амьдарч, бодолтойхон дуугарч, бодитойхон бүтээхгүй бол ам, амандаа гоочлоод байсан <<бүдүүлэг үе>> маань <<АЛТАН ҮЕ>> болон үлддэгийг ТҮҮХ САНУУЛЖ БАЙНА! Хүн бүхэн эзэн хаан ЧИНГИС-тээ хүүхэн бүхэн эрэмгий найрагч ЧОЙНОМ-доо өнөөдрийнх шигээ хайртай байсан бол... БУРХАН ӨРШӨӨ! Цаг... Цаг... Цаг ирж явна.

Цогзолын Ганхуяг 1990. 6. 10.

Хартай хүний хар эрээн бодол

(Сэрэмжлүүлэх эргэцүүлэл)
Миний эх орон хорь биш ердөө л хоёрхон их хөрштэй билээ. Сүүлийн далаад жил урд хил маань хаалттай бол хойдох нь <<нээлттэй>> хойд хилээ эзэнтэй болмогц урдах нь дэндүү <<чөлөөтэй>> байсаар ирлээ. Хөөрхий Монгол минь хойд хилээрээ социализмын материал техникийн бааз гээчийг амжилттай импортлож дуусмагцаа Ленин багшийнхаа заасан замаар гэрэлт коммунизмдаа очихоо болин, огт мэдэхгүй догшин барын замаар олон тодотголтой (хүнлэг, энэрэнгүй, ардчилсан, шударга... гэх мэт) нийгэм байгуулахаар явган таваргаж явна. Энэхүү материал техникийн баазтай цуг улааны суртал, хамтрал коммун, цуст хэлмэгдүүлэлт, хулгайн анчин... ч хамт л ирсэн. Өөрчлөн байгуулалт хэмээх буун дуугүй хувьсгалынхаа явцад олон жил түгжсэн урд хаалгаа гэнэт цөм тийрэн картын систем гээч бас нэгэн диваажин руугаа хөл нүцгэн орцгоолоо. Наймааны салхинд хаагдах чөлөөгүй савлан байгаа энэ хаалганы хүрэл хонх зуун зууны түүхийн гашуун сургамжийг сануулан өдрийн бодол, шөнийн зүүдэнд минь тасралтгүй хангинаж байна. Тухайн үедээ одоогийн биднээс хавьгүй хүчтэй Манж их Гүрнийг дарлалд нь байгаад уусгачихсан. Бурхны орон цаст Төвдийг, Монголын минь урд хормойг хүртэл чимээгүй залгичихсан тэр <<хүчирхэг>> улстай түншлэн хөл алдах нь <<өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр>> хэмээсэн хуучны үнэн үгийг эрхгүй сануулна бус уу? Дотор хүний санаа чинжүү мэт гашуун,  төрийн бодлого өмнөө таарсан юуг ч зугуухан л хамаад одно. Манай энэ есөн шидийн нэртэй, халаасандаа мөнгөтэй, мөнгөгүй пүүсүүдийн эзэд л лав тэдэнтэй наймаа хийж чадахгүй. Тэд хэзээ нэгэн цагт, магадгүй өнөө маргаашнаас ч юмуу дааж давшгүй өрөнд баригдаад ирэхээрээ юугаа ч үл хайрлана. <<Өртэй хүний өр зөөлөн >> гэдэг өнөөх дотор санаа тэр цагт ягштал биелж, Монголын их гарын худалдаачид эх орноо ч, тусгаар тогтнолоо ч, эхнэр хүүхэд, халуун цусаа ч хайрлахаа болино. Монгол улсад минь өнөөдөр өвгөнтэй архи, өдөн хүрэм, хохимой жинс, хоргой торго, халуун сав, хилэн шаахай, том жижиг хамтарсан үйлдвэр, тоо томшгүй олон хятад хүргэдээс ТУСГААР ТОГТНОЛ чухал байна. ТУСГААР ТОГТНОЛ өнөөдөр бүр мэргэжлийн ерөнхийлөгч, олон нам, эвслийн засгийн газар, Улсын Бага Хурлаас ч эрхэм байна. САНАЦГААЯ! Хятадууд бидэнд хэдэн метр хамба, хэдэн луутай үзэг, хэдэн модон савх... ер нь юуг ч үнэгүй өгчихөж чадах л улс. Үүний хариуд бид хойд их хөршөө газар доогуур ортол муулж, өмнөд их хөршөө завьжаа цууртал магтаад л өнгөрнө. Харин зуун жилийн дараа бид ч байхгүй, бидэнд өгөөмөр гараа сунгасан өнөөх <<буянт>> хятад худалдаачин ч байхгүй болно. Хамгийн аюултай нь бидний үр сад хятад худалдаачны хүүхдийн тэргийг илжиг мэт хөллөн, улаан тавхайгаараа хар зам алгадаж, өлөн зэлмүүр шогшиж явах вий. Бидний сүжрээд, сүйд болоод байгаа хятадууд чинь ийм л ягуухан бодлоготой улс шүү. Мах цусны минь тасархай Өвөрмонголчуудад өндөр их тавилан тохиож эх орон Монголдоо ирвэл бидний нэгнээ алаад бузар хар хэргээ нуухын тулд цогцсыг нь чулууддаг хатан Туулаас алгаараа хутган амсаж буйг хөл доор минь хөсөр хөглөрсөн хөх чулуудаас сахиус болгон авч буйг санацгаая! Биднийг бүх дэлхийн олон олон Монголчууд хар нүдээ цавчилгүй ширтэн харж байна.
СЭРЦГЭЭЕ! Өнөөдөр бид Япон хэл, дуу сурах гэж хөлөө хугалах шахан хөөрцөглөж байна. Энэ их туйлшрал эцэстээ юугаар төгсөхийг би хэлж мэдэхгүй нь. 1939 онд Япончууд Халхын голоор эх орон руу минь чухам яах гэж зэвсэглэн дайрсныг би ер ойлгохоо болилоо. Бидэнд дууныхаа нотыг, үгсийнхээ дүрмийг заах гэсэн хэрэг үү? Хэрэв тийм бол хундгаа сөгнөн, хуураа хөглөн, найр тавин оруулж л байхгүй мянга мянган Орос, Монгол хүмүүсийн алтан амийг золиослон хөөж туусны учир юу вэ? Тэр байлдаанд цусан гавъяа байгуулж ялсныхаа төлөө одон тэмдгээр шагнагдсан Орос, Монгол олон эрсийг яах вэ? Халхын голд босгосон хөшөөнүүд чинь цөмөөрөө их Наран улсын <<дууч>> армийнханд зориулсан дурсгал болж таарах нь уу? <<1939. Наймдугаар сар Халхын гол>> гэсэн бичээс бүхий сэлэм далайсан морьтон хүний дүрстэй медалиа яах вэ? Миний энэхүү асуултад хариулчих хүн байна уу? Өнөөдөр Япончууд Чингис хааны маань алтан шарилыг олж өгөхөөр Монголын түүхчдийг дагуулан Хэнтий ханыг хэрж байна. Үнэхээр шарил нь байгаад олддог юмаа гэхэд 200 км-ийн хол зайд <<энд>> гэж заавал яана.
Тэд биднээс тэнэг улс яав ч бишсэн. Заасан тэр газар нь бид аялал, жуулчлалын бааз шүү юм байгуулчихаад <<Бидний ахан дүүс Япон нөхөд үүнийг нээсэн юм>> хэмээн тайлбарлаж, олсон хэдэн ногооноо тоолж ядан суух хооронд жинхэнэ шарил дээр нь Япончууд хамтарсан жижиг үйлдвэр ямар ч үнээр хамаагүй байгуулаад шарилыг нь нүүлгэн одвол яанам бэ? Өнөөдөр Японд байгуулагдсан Монголын эдийн засгийг судлах нийгэмлэг бидэнд хэр өгөөжтэйсэн бол? Монгол Японы хооронд хэзээ ч уламжлалт найрамдал байгаагүй юм. Хоёр орны найрамдал, нөхөрлөл гэдэг нь хоёр ойворгон архичин тал шил юм хувааж уун, өөр нэгнээ муулахаас огт өөр зүйл биз ээ! Алдсан ч, оносон ч олон арван жил нөхөрлөн жаргал зовлонгоо чадлынхаа хэрээр хуваалцаж ирсэн Орос андаа учир зүггүй зүхэн <<улааныг үзэн урваж, шарыг үзэн шарвах>> нь ёстой уламжлалт найрамдлаа нэгмөсөн нулимж орхисон увайгүй хэрэг юм. Энэ нь Монголчуудын төрөлхийн араншин яав ч биш бөгөөд бид хүнтэй нөхөрлөж чаддаггүй улс гэдгээ л бусдад харууллаа. Одоо бидэнд хэн итгэх вэ? Хоосон чалчиж, нэгнийхээ ганц үгийг өөлөн шүүхэд шилжүүлэн улыг нь шагайж... өндөр нам ширээ сандал булаалдаж, унасан машиныхаа дугаарын улаан, цагааныг гайхаж арай ядан <<тамын тогоо>>-ныхоо амсарт дөхөн ирсэн нэгнийхээ хормойноос чангааж суухаас чухал их хэрэг биднийг дуудаж байна. Энэ бол ЭХ ОРНЫХОО ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОЙРОН АРД НИЙТЭЭРЭЭ НЭГДЭН НЯГТРАХ явдал юм. Аль ч намын гишүүн, ямар ч албан тушаал, хэр бэл бэнчинтэй байг, тэр хамаагүй бүгд л ТУСГААР ТОГТНОЛ-ынхоо төлөө багцалсан сум шиг, атгаан шагай шиг нэгдэх цаг хэдий нь боллоо. МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ маслын биш САХЛЫН ХУТГАНЫ ИРЭН ДЭЭР БАЙНА. Одоо манай улс арван найман аймаг, гурван хот, засаг захиргааны гурван зуу гаруй нэгжээс бүрдэж буйг хэн ч мэднэ. Гэтэл зөвхөн сүүлийн арван зургаан сард л улс төр  олон нийтийн (нам, эвсэл, холбоо, хөдөлгөөн, нийгэмлэг... гэх мэт) гурван зуу гаруй байгууллага бий боллоо. Үүнээс өмнө ч бас чамлахааргүй олон байсан нь мэдээж. Барагцаалбал гурван мянган хүнд л улс төр олон нийтийн байгууллага буюу засаг захиргааны нэг нэгж ноогдож байна. Үүнээс илүү бутрал гэж байх уу? Манжууд ч, Монголыг минь ингэж хувааж чадаагүй юм. ИЙНХҮҮ БИД ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ҮХЭЛ, МӨХЛИЙН ИРМЭГ ДЭЭР ТУУЖ ИРЛЭЭ. Энэ гурван мянган хүмүүсийн сэтгэлийг өөр хооронд нь холбож байдаг үл харагдагч мяндсан утас шашин, эх оронч үзэл, үндэсний бахархал алга. Нэгэнт л холбох юмгүй болсон хэсэг бүлэг хүмүүс хэлхээ нь тасарсан эрхи шиг л зүг бүр тийш өнхрөх буюу. Энэ бүлэг хүмүүс зөвхөн өөрсдийнхөө л эрх ашгийг улс орны, ард түмний эрх ашгаас урьтал болгох нь дамжиггүй. Цаг алдвал... Хэрэв нэгдэн нягтарч чадахгүй бол юу болох нь ойлгомжтой! Аймаар юм. Нөгөө бүхнийг мэдэгч төр засаг, бүхнийг шинэчилж зөвхөн өөрсдийгөө л үлдээх улаан хувьсгалчид маань хаачив аа?
Түүхийг түүхийрүүлэхэд ихэнх нь идэвхийлэн оролцож эрдмийн өндөр зэрэг цол хүртсэн цаг үеийн түүхчид маань хаачив аа? Амьд л байгаа даа? <<Морин жилийн алдар цуутнууд>>-аа <<тодруулах>>-ын зэрэгцээ Есдүгээр Богдоо ширээнд нь залж, нийтээрээ төрийн нэг шашинтай болох, улсынхаа их эзэн хааныг ард түмнийхээ санал, түүхийн сурвалжийг харгалзан тодруулж, төрийн хувьд нэгэн удирдлагатай болох ажлыг цаг алдалгүй хиймээр байна. Тэгвэл тусгаар тогтнолын сүр хүчит бэлгэ, тэмдэг хаанаа тойрон нягтарч, төрийн бодлого тасралтгүй үргэлжлэн энэ их сүйрлээс бага ч гэсэн ангижарч чадахсан болов уу? Өнөө цаг бол гоо бүсгүй, сайхан залуу, бяцхан мисс шалгаруулж, тэдний зөвхөн харагдах өнцгөнд нүд сэтгэлээ, хууран омтгойдож суухын оронд хүүхэд, хөгшидгүй эх орондоо хэр хайртайг нь л дэнсэлж байх цагсан. Албан тушаал, алдар нэрийн төлөө бус ТУСГААР ТОГТНОЛЫНХОО ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ТЭМЦЭХ СҮҮЛЧИЙН ЦӨӨН ЖИЛ ҮЛДЛЭЭ! Зөвлөлтийн шударга түүхч (Монголын хүндэт иргэн баймаар) Л.Н.Гумилев: << Монгол улс одоо таван зуун жилийн настай >> хэмээн айлджээ. Одоогийн улс төр, эдийн засгийн энэ их тогтворгүй, томчуудын маань юу ч болоогүй юм шиг суугаа энэ их <<тоомжиргүй>> байдал, бидний сэтгэлийн энэ их мөсдөлт дээрх хүсэшгүй ёрын хугацааг тавьхан жил болтол нааш татах нь. Харамсалтай байна! Энэ бол үүдэнд минь тулж ирээд хаалга чанга балбаж буй БОДИТ АЮУЛ. Миний ард түмэн ч ухаанаар хэзээ ч дутаагүй дээдсийн удамсан. УХААРЦГААЯ! Каспаров шатарчны хэлсэн болгон биелээд л байна. Бид түүний хэлсэн үгийг улайран эсэргүүцэж, занан зүхэцгээхийнхээ оронд дотроо нэгийг эргэцүүлж, дороо суурьтай бодох байж дээ. Олон сая доллар, буруу номтны шашин, картын бараанаас өөр бодох зүйл бидэнд бас байна. Энэ бол ердөө л ТУСГААР ТОГТНОЛ. Нэг л мэдэхэд Монгол минь нэг намын ноёрхолгүй, Цэдэнбалгүй хэрнээ ардчилалгүй, будаатай шаазан, <<Тоёото>> машинтэй хэрнээ тусгаар тогтнолгүй болох вий!!!
МОНГОЛ УЛС МИНЬ МӨНХ ОРШИХ БОЛТУГАЙ!
ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ БҮХНИЙГ БУРХАН ӨРШӨӨГ!
Цогзолын Ганхуяг                                                                                            Бодол бодлын хэлхээ 1992 он

Эх орондоо хайртай бүхнийг бурхан өршөөг!

Эх орныхоо тусгаар тогтнолыг тойрон ард нийтээрээ нэгдэн нягтрах их үйл хэрэг биднийг дуудаж байна... Аль ч намын гишүүн, ямар ч албан тушаал, хэр бэл бэлчинтэй байг тэр хамаагүй бүгд л тусгаар тогтнолынхоо төлөө багцалсан сум шиг, атгасан шагай шиг нэгдэх цаг хэдий нь боллоо! Албан тушаал, алдар нэрийн төлөө бус "Тусгаар тогтнол"-ынхоо л төлөө үхэн хатан тэмцэх сүүлчийн цөөн жил үлдлээ!

Хэрвээ бид Газрын хувьд шилжүүлж, Байгаль дэлхийгээ сүйтгэн уул уурхайгаар ирээдүй
г бий болгоно гэсэн бодолтой байвал өвөг дээдсийн минь амь бие, сэтгэл зүрхээ зориулж бий болгосон энэ Аугаа Монгол улсыг байгуулсан хэрэг юун билээ? Одоогийн Монгол хүн болгон идэх хоол, авах цалингийнхаа төлөө  өнөө маргаашаар амьдрасаар байна. Бид цаашид "Мандан бадрах уу? Мөхөх үү?" гэсэн сүүлийн цөөн жил бидэнд үлджээ.
Та оюунлаг мэлмийгээрээ тунгаан бодох биз!
Ардчилал гэдэг нэрээр одоогийн Төрийн толгойд гарсан эрх мэдэлтнүүд эцэг өвгөдийн минь цусаа урсган байж хамгаалсан Халхын голын хөндийг, Оюу-Толгой, Таван-Толгой гээд
үнэтэй цайтай бүхий газар нутгийг минь харийнханд болон уул уурхайн компанид шилжүүлжээ. Монголын ард түмэний сайхан амьдралыг бий болгох тэр их эрдэс баялаг юуны тулд, хэний халаасанд очив?
Эх орны хишиг гэсэн нэрийн дор Хүний хөгжил 20000,  Төрийн сан 500000, Оюутны тэтгэлэг 70000, Тэтгэвэр гэх аар саар мөнгөөр арван жилийн сурагчид болоод Оюутан залуус биднийг, өвөө эмээ бид бүхэнд энэ бүхнийг өгч харин жил жилээр таварын үнэ, бинзений үнийг нэмсээр ард түмний минь амьдрал доройтсоор байна. Харин эрх баригчид маань цаагуураа юу хийнэ вэ? Тэд бидний нүдийг хариулж харин бидний сайхан амьдралд зориулах ёстой Таван-Толгой, Оюу-Толгойн эрдэс баялагыг хувьдаа завшсаар байна.
Хүн гүрний хаан Модун
: Газар бол улсын үндэс. Ойрад Монголын хаан Галдан: Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсанч бүү өг! гэсэн гэрээслэлийг бид уландаа хаяж эрх баригчид газрыг зарж гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм, идэх хоол, амьдрах газаргүй болгож, Урдаас өргөн хэрэглээний бүх эд материал, бараа бүтээгдэхүүнийг авч эрээл мэнд, эд баялагаараа хохирох орчинг бидэнд бүрдүүлж өгсөн байна. Та үүнийг харж байна уу...? 
Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж: Хэл хил мал гуравтайгаа хэн баян Монгол баян гэж хэлсэн. Харин бид Эх хэлээ, Газар нутгаа, мал маллах талгүй болтол нь сүйтгэсэн байна!
Энэ нь бидний Монголоо гэх сэтгэл
унтарсанд, Монгол хүн Европ, Америкийн соёлд ууссан нь магад үнэн буй за!
“Европ Азиас давуутай байгаа нь хэн нэгний боддог шиг байгалийн мөнх хууль бус хийгээд манай соёл иргэншилийг давуутай гэх нь ердөө зүүд” гэж Нэрт гүн ухаантан, Математикч Бертран Рассел хэлжээ. Үүний цаад утга санаа нь: Бид бол Азиас суралцаж ирсэн учраас биднийг соёл иргэншил, хөгжил дэвшлээр давуу гэж бодох хэрэггүй гэж тэрээр тодоос томруун хэлж байна. Харин Монгол залуус маань хэнийг дагаж юу уруу яваад байна вэ? Та гишгэсэн мөрөө эргэн хараач
! Танд юу үлдсэн юм бэ? Та юуг олж авав...?
Монгол улсын маань Тусгаар тогтнол, Үндэстний эрх ашиг хоосрон үгүй болж байна. Үүнийг та бид хараад суух уу?  Бид ард нийтээрээ нэгэн үзэл санаан дор нэгдэн нягтарч Монголоо гэсэн сэтгэлээр Аугаа Монгол улсаа мандан бадраах
их үйл хэрэг биднийг дуудаж байна!

Эх орондоо хайртай бүхнийг бурхан өршөөг! 


Өврийн дэвтрээc

Хайрт нутгаа алдаад зуун хөлтэй үлдлээ гэхэд
        Хаана тэр хөлөөрөө гишгэх гэж явах юм бэ?
                                                                                  Мусса Жалил
Хүн төрөлхтөний - Мөнхийн хууль…
        Газар нутаг байж – Эх орон байдаг
        Эх оронтой байж – Ард түмэн болдог
        Эх орон, Ард түмэн хоёр нийлээд
        Улс орон болдог…
                                                                                 О. Дашбалбар
Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
        Өстөн дайсан халдвал үтэр өшиглөн хөөнө…
                                                                                 Д.Нацагдорж
…Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
        Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
        Чин зүрхнийхээ амрагт хэлж үзээгүй мөртөө
        Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн…
                        Ц.Цэдэнжав
Уур цагаан гэртээ түлсэн халуун гал
        Ухаан орсон цагаас миний гэсэн шороо    
                                                                                 Ц.Цэдэнжав
Хүн ардынхаа тусын тулд газар шорооныхоо төлөө шударга ёсыг мэдрэх мэдрэхүй бол                 хамгийн өндөр мэдэрхүй юм.
                                                                                 Д.Маам “Газар шороо” роман
Өнөөдөр эрх чөлөөгүй болсноос маргааш үхсэн нь дээр
        Өвдөг сөгдөж амьдарснаас босоогоороо нөгчсөн нь дээр!
        Өвөг дээдсийн үлдээсэн энэ гэрээсэнд
        Өөрийн амьдралаа дуустал үнэнч явна би!
                                                                                   О.Дашбалбар “Эрх чөлөө” шүлэг
* * *
Эрх чөлөөнд дургүй хүн гэж үгүй бөгөөд харин шударга хүн бүгдэд тэгш эрх чөлөөг хүсч             байхад шударга бус нь зөвхөн өөртөө л эрх чөлөөг хүснэ.
                                                                                   Карл Бёрне
Эрх чөлөөгүй баян байснаас
        Эрх чөлөөтэй ядуу байсан нь дээр.
                                                                                   Ибн Сауд /Ирак/
Мөнгө хөрөнгө л байвал бүхнийг худалдан авч болно гэж бодсноороо олон хүн юуны                өмнө өөрийгөө худалдаж орхидог.
                                                                                  Ф.Бэкон
Манай улс төр бол эрүүл улс төр биш, луйварчдын нууц дайны зэвсэг…
        Г.Галина
* * *
Аливаа хууль ёсны засгийн газрын хувь заяаг харийн хүмүүс биш, ард түмэн өөрсдөө                   шийдэх ёстой.
                                                                                 С.Боливар
Бодит байдлаараа оршин буй ямар ч ард түмэн жижигддэггүй юм.
Бидэнд төрөл садан, үр хүүхэд, эцэг эх маань цөм үнэтэй гэвч төрөлх эх орон гэсэн энэ үгэнд бүхий л үнэтэй  , хүндтэй, хайртай бүхэн маань шингэжээ. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл         ямар ч үнэнч хүн түүнийхээ төлөө үхэхэд эргэлзэх юм гэж үү.
                                                                                Цицерон
Их эзэн Чингис хаан шашны аль ч урсгалын эсрэг үзэл баримтлаагүй бөгөөд тэр өөрөө бүх шашны олон мянган жил бүтээж хийж чадаагүйг 66 – хан наслахдаа бүтээсэн юм. Дэлхийн         сая сая хүний хүсч мөрөөдөж ирсэн тэр чин шударга ариун үнэнийг дэлхийн түүхийн                 бүхий л үед зөвхөн Чингис хаан л амьдруулж чадсан юм. Тийм ч учир түүний суу алдар               дэлхийн өнцөг булан бүрт түгж амьд хэвээр мөнхөрчээ…                                                            
                                                                                  А.Гэрэл
Их эзэн Чингис хаан:   Өндөр уулын хөтөл зорь
                                                    Өргөн далайн олом зорь
                                                    Хол хэмээн бүү цөх! Явбаас хүрьюү
                                                    Хүнд хэмээн бүү зүрхшээ! Өргөвөөс дааюу
                                                    Бие бөх бөгөөс ганцыг ялна
                                                    Сэтгэл бөх бөгөөс олныг ялаюу.
Их эзэн Чингис хаан:   Өвөгдийн үгийг өв болгож
                                               Хуучны үгийг хууль болгов би.

Хүү минь цаг цагийн урсгалд үл автах чин бат санааг эрхэмлэж яв. Чингэж чадвал                       мөнхийн ус олсноос ялгаа нь үгүй.
                                                                                   Д.Маам “Газар шороо” роман
Эрэн цаг болгонд оргил санааныхаа төлөө амь эрсдэгсэд байсан юм.
Эрдэнэ үнэнч сэтгэл, хил манах хүү, гал манах хүүхэн гурвыг хайрлаач гэж мөргөе.
                                                                                  Монгол ардын аман үг
Монгол хүн галаа харж, бадрах мөхөхийн утгыг таньж, бадрах мөхөхийн уулзвараас орших         цагийг олж харсан байна.
                                                                                  Д.Батбаяр “Аргалын гал”  
Үнэн болоод гоо сайхны төлөө жинхэнэ хүмүүс л амь насаа зориулдаг юм.
Ард түмнийг аврах нь миний мөнх бус аминаас илүү үнэтэй.
                                                                                 Ян Гус
Тиймээ, бид ялав. Том, агуу, даяар утгаар бид ялав гэж би хэлэх гэж байна.
                                                                                Ч.Эрдэнэ “Их гурвалжин”
Өнөөдрийн амжилт өчигдөрхөн боломжгүй байсан.
                                                                                Ким Ү Жүн
Өргөсөн дундуур хүмүүн
        Өөрийн дураар гүйхгүй
        Нэг бол тэр нохой туугаа
        Нохой эсвэл түүнийг туугаа.
                                                                               Курдын мэргэн үг

Давшгүй даваа хэмээн сонсогдоно
        Хэр давах хэмээн бүү сэдхи
        Давая хэмээн сэдхивээс даваюу
        Гэтэлшгүй мөрөн бий хэмээн сонсогдоно
        Хэр гэтлэх хэмээн бүү сэдхи
       Гэтэлсүгэй хэмээвээс гэтэлюү
                                                                             Монгол ардын сургаал
Тэнгэрийн цараар сэдхиж
        Газрын энгээр амьдарч яв.
                                             Монгол ардын сургаал
…Амьд явах сайхан, гэвч бид амьдрахын тулд өөрийгөө өдрөөс өдөрт хурцлан элээж байдгийг санах хэрэгтэй. Амьдрал гэдэг маань уртаашаа цаг хугацаагаар, өргөөшөө бол зүтгэл тэмцэл, төлөөсөөр хэмжигддэг юм. Цаг хугацаа заавал өр төлөөсийг шаардана. Өр төлөөс буюу зүтгэл тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ хүндгүй болж зөвхөн цаг хугацаагаар хэмжигдэх өчүүхэн ойлголт болдог юм даа…
                                                                           Т.Мандир “Саран зэв”
Бэрхэд бүү цухалд
        Хялбарт бүү ташуур.
                                                                           Монгол ардын сургаал
Зориг эс хүрвэл ухаан үл хүрнэ
                                                                           В.Шекспир
Эх орноо хамгаалах үйлсэд эр бие, энэ нас хайрангүй.
                                                                          Амарсанаа
Эх орныхоо тусгаар тогтнолыг тойрон ард нийтээрээ нэгдэн нягтрах их үйл хэрэг биднийг дуудаж байна… Аль ч намын гишүүн, ямар ч албан тушаал, хэр бэл бэнчинтэй байг тэр хамаагүй бүгд л тусгаар тогтнол-ынхоо төлөө багцалсан сум шиг, атгасан шагай шиг нэгдэх цаг хэдий нь боллоо…Албан тушаал, алдар нэрийн төлөө бус тусгаар тогтнолынхоо л төлөө үхэн хатан тэмцэх сүүлчийн цөөн жил үлдлээ!
                                                                           Их мянган Цогзолын Ганхуяг
Оюун санааны нэгдэл бүхнээс эрхэм!
        Олон шашин осолтой!            Ц.Ганхуяг
…Ийм хүнд үед Монгол ахан дүүс минь харьд бус эх орондоо л байж, даарвал ч даарч, өлсвөл ч өлсөж “үхэх сэхэх, мөхөх сэргэх”-ээ хамтдаа халуун бүлээрээ үзвэл зүгээрсэн. Эх орон нэг хоёр хүнээр дутахгүй нь үнэн ч “Эх орон минь хүү чинь таньдаа илүүдэхгүй…” хэмээсэн найрагчийн гэрэлт мөрийг мартамгүй…
                                                                           Ц.Ганхуяг
…Эх орондоо хайртай бүхнийг бурхан өршөөг!
                                                                           Ц.Ганхуяг
…Миний ойлголтоор эх орон гэдэг бол юуны түрүүнд эцэг дээдсийн маань цусаа урсгаж үлдээсэн газар шороо, уул, ус, гүвээ, толгод юм. Бидэнд бусдад өмчлүүлэх илүү газар ямхын төдий ч үгүй билээ. Буурлуудын маань бүлээн цус, халуун хөлсний үнэр шингээстэй буян хишгийн далай газраараа бусдад ая тал зассан минь багадаагүй…
                                                                           Ц.Ганхуяг
Үнэн худлын дэнс цагийн эргэлтэнд л тодорно!
                                                                           Ц.Ганхуяг
Золгүй явдал болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаантны зан, нэгэнт нүүрлэсэн хойно нь гай зовлонтой үзэлцэнэ гэдэг зоригтны араншин.
                                                                           Питтак
…Би Бурханд итгэдэг, Мөнх тэнгэртэй сүсэглэдэг, Эх орон нэгт шилдэг хөвгүүддээ найддаг…
                                                                           Ц.Ганхуяг
--Бурхан гэж юу вэ?
        --Бурхан гэдэг бол Ухаан
        --Ухаан гэж юу билээ?
        --Энэ бол эрүүл сэтгэлгээ
                                          Эпихарм          Г.Аюурзана /Суут 60 сэтгэгч/
Ганц л Бурхан бий тэр бол мэдлэг. Бас ганцхан буг чөтгөр бий. Тэр бол харанхуй бүдүүлэг байх.                                   Сократ
Логос – Энэ ертөнцийг захирагч Бурхан тэнгэрийн нэр
        Логос – Хорвоогийн зүй тогтлын үндэс болсон оюун ухаан
        Логос – Аливаа юмсын харилцан шүтэлцлийн хууль…
                                 Эртний Грекийн агуу их сэтгэгч Гераклит
Бурхан гэдэг бол эхлэл үгүй, төгсгөл үгүй тэр л зүйл юм. Бурхан гэдэг бол сансар хорвоогийн оюун ухаан, харин орчлон хорвоо Бурханлиг бүхнээр дүүрэн байж сая амьд болно.
                                                                         Фалес
Монгол хэмээх нэгэн нэр
        Ертөнцийн чихнээ дуурсгалтай
        Монголын төлөө хэмээх сэтгэл
        Бидний зүрхнээс уяатай
***
Өсхөөс төрсөн Үндэстэний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон
***                                         Д.Нацагдорж
Үндэстэний бичиг соёл, газар нутаг гэдэг Үндэстэний аюулгүй байдал, тусгаар тогтнолын мөнхийн баталгаа болдог.
                                                                         Н. Ишжамц
Монголчууд юм хийж чадна, чадаж байсан байна, цаашди ч чадах болно. Тэр тусмаа ер нь дэлхийн түүх бол Монгол төвтэй эртнээсээ явж ирсэн байна, цаашди ч явах учиртай юм байна.
                                                                        Ч.Эрдэнэ
Хамгийн шилдэгт суралц, хамгаас шилдэгт бусдыг сурга.
                                                                       Фалес
Чингисийн тулганд ассан гал унтрах ёсгүй.
                                                                       Ю.Цэдэнбал

…Эх орон, Хойч үеийнхээ төлөө
        Энэ бие, Дээдсийн тангарагийг давтнам!...
             О.Дашбалбар

Бэлтгэсэн:   А.Гэрэл

Монголын Үндэстний үзэлтнүүдийн үзэл баримтлал

          Бид Монгол улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлыг судалж үзээд Монгол улс урагш дэвших биш хойш ухарч байна хэмээн дүгнэхэд хүрлээ. Урагш алхая хэмээсэн ч сонгосон нийгэм маань дэндүү олон юм.
 Монгол улс “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлхийг эрхэм зорилго болгоно” хэмээн 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулиндаа тунхагласан билээ. Эдгээр нийгмүүд цөөн санагдсан бололтой энэрэнгүй, нээлттэй, зах зээлийн, капиталист, социалист, даяарчилагдсан ... гэх мэт нийгмүүдийг “ардчилагчид” байгуулж эхлээд удаж байна. Гэтэл Монгол улс бол нэг Улс, нэг субьект юм. Нэг юм, үзэгдэл олон замаар хөдлөх боломжгүй. Тэр олон замаар хөдөлье хэмээвэл задрах хэрэгтэй болно. Хэрэв тухайн юм, үзэгдэл задарч эхэлбэл уг юм оршин байхаа болино буюу мөхнө.
“Ардчилал”-ын хэмээх үед тухайлбал 1990-ээд оноос хойш Монгол улсад 30 гаруй нам, 10000 гаруй төрийн бус байгууллага, Христийн, Буддын, Лалын, Морманы гэх мэт олон арван сүм хийд бий болж, Монгол улс үзэл санааны болон эрх ашгийн хувьд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр задарч бутарсан байна! Үндэстэн оюун санаа, эрх ашгийн хувьд задарч бутарна гэдэг бол хөгжил биш ээ! Монгол Үндэстэн, Монгол Улсын хувьд энэ нь мөхөл гэсэн үг! Монголын нийгмийн хувьд энэ бол уналт, ухралт мөн.
Монгол улс ийнхүү хойш ухарсаар байх уу?! Эсвэл төөрөгдөлд хөтөлж буй тэр олон замыг орхиж, Үндэстний хөгжил дэвшил хэмээх нэг замыг сонгох уу?! Улс, Үндэстнийг задлан бутаргаж буй “Хувь хүний эрх ашиг, хувийн өмч”-ийг эрхэмд үзэх үзэл санаа-г үргэлжлүүлэн! мянга мянган эх оронч баатаруудын халуун амь, бүлээн цус, мятаршгүй зүтгэлээр олсон халдашгүй дархан эрхээ худалдаж! эх орондоо боолчлогдон! эх орон газар нутгаа харь хүмүүст найр тавьж! агуу их соёл, агуу түүхт өвөг их Үндэстнийг булшлах уу?! Биднийг чөдөрлөж буй бусармаг явдлаас салахуу?! эсвэл тэр өмхий намагт живэх үү?! Эдгээр асуултанд хариулах цаг нэгэнт болжээ!! Харь элэгтнүүд Монгол цөөн байвал! бас дахин цөөхөн болбол Монгол хөгжилд хүрэх боломж тэр мөн! хэмээн тавлаж байна. Монголчууд задарвал! бас дахин задарвал! хэмээн тэд шүлсээ савируулж байна. Энэ бүхний хажуугаар нүдээ аниад өнгөрөх эрх агуу их Монгол Үндэстний эс ширхэг болж төрсөн бидэнд байсангүй. Учир иймээс Монгол Үндэстний ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө Монголын Үндэстний үзэлтнүүд нэгдэж байна.
Монголын Үндэстний үзэлтнүүдийн зорилго нь Үндэстний бахархалыг сэргээж, Үндэстний нэгдлийг бэхжүүлэх, Монгол үндэстний язгуур эрх ашгийг тодорхойлж, түүнийг Монгол улсын Үндсэн хуулийн цөмд болон Монгол улсын улс төр, эдийн засгийн бодлогын цөмд дэвшүүлэн тавих, өсвөр залуу үеэ Үндэстний эх оронч үзэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.
 Монголын Үндэстний үзэлтнүүд Монгол Үндэстний язгуур эрх ашгийг дээдэлж, монгол Үндэстний ертөнцийг үзэх үзэл, Хасын хуульд тулгуурласан дараах үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьж байна.
 Бид санааг хоёрдуулж хүчийг сарниулсан нийгмийн олон чиглэлийг бус “Үнэнд ганц зам төөрөгдөлд түмэн зам хөтлөнө” хэмээх мэргэн сургаалийг мөрдлөгө болгож байна. Бидний нийгмийн чиг баримжаа бол аль нэг олонхи, цөөнхийн болоод шашны, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашгаар тодорхойлогдох бус харин бидний амьдрахуйн, оршихуйн утга учир болон Монгол үндэстний язгуур эрх ашгаар тодорхойлогдоно. Иймээс Монголын Үндэстний үзэлтнүүд Монгол Улсын нийгмийн чиглэлийг Үндэстний Хөгжил Дэвшил хэмээн томъёолж байна. Энэ нь зүй тогтолд нийцэнэ хэмээн үзнэ.
 • Тэрхүү Үндэстний Хөгжил Дэвшил-д биднийг хүргэх үзэл санаа бол Үндэстний эрх ашгийг эрхэмлэгч Үндэстний үзэл санаа мөн гэдэгт бид бат итгэж байна. Иймээс үзэл санааны хувьд бид Үндэстний үзлийг тунхаглаж байна.
 • Бид Монгол Улсын улс төр, эдийн засгийн бодлогын цөм нь Үндэстний язгуур эрх ашиг мөн хэмээн үзэж байна. Иймээс цөөнхийн болоод олонхийн эрх ашиг, шашны болон эдийн засгийн бүлэглэлийн мөн хувь хүний эрх ашиг нь Үндэстний эрх ашигт захирагдаж байвал зохино хэмээн Монголын Үндэстний үзэлтнүүд үзэж байна.
 • Бид Монгол Улсын Үндсэн хуулийн цөмд Монгол Үндэстний эрх ашиг байх ёстой гэж үзэж байна. Үндэстний эрх ашгаас Үндэстний үзэл эхэлнэ. Иймд бид Монголын төр Монгол Үндэстний эрх ашгийг улс төр, эдийн засгийн бодлогынхоо цөмд тавьж, Монгол хүний хийж бүтээх, цогцлоон байгуулах боломж бололцоог хууль эрх зүйн үүднээс зөв бүрдүүлэн өгч чадаж баймааж нь Үндэстний эрх чөлөө, Тусгаар тогтнол , Халдашгүй дархан байдал, Үндэстний генийн сан цэвэр байх явдал бэхжиж, нийгэм, соёл, шинжлэх ухааны бүх салбарт Монгол Үндэстэн хөгжин дэвших үүд хаалга бүрнээ нээлттэй байх болно хэмээн үзнэ.
 • Бид нийгмийн харилцаа шударга үнэн дээр тулгуурлаж байхыг хүсч байна. Монгол Улсын хууль Монгол Үндэстний эрх ашигт эн тэргүүнд үйлчлэх нь төр хүчтэй байхын үндэс мөн хэмээн Монголын Үндэстний үзэлтнүүд үзэж байна.
 • Бид идиализм, материализм, арга билгийн сургаалиас илүүтэйгээр Монгол Үндэстний язгуур гүн ухаан Мөнх галын гүн ухаанд тулгуурлахыг эрхэмлэж байна.
 • Бид Монгол Үндэстэн өөрийн газар нутаг дээр бүрэн хяналтаа тогтоосон Бүрэн эрхт эзэн нь байна гэж үзнэ. Бид эрх ашгаа худалдахгүй, бид газар нутгаа худалдахгүй. Иймээс “Газар бол Улсын үндэс” гэсэн Хүн гүрний эзэн хаан Модуны гэрээсэнд, “Миний нутгийн газраас Бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн Их хаан Галдангийн гэрээсэнд Монголын Үндэстний үзэлтнүүд үнэнч байхаа мэдэгдэж байна.
 • Монгол Улс, Монгол төр, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд мөн Монгол Үндэстний язгуур эрх ашигт санаатай буюу мэдсээр байж халдсан хэн боловч харийн этгээд бөгөөс дайсан, дотоодын этгээд бөгөөс Улс болоод Үндэстнээс урвагч мөн. Улс, Үндэстнээс урвагч гэдэг бол аливаа тахлын нянгаас ч нэн аюултай! Улс, Үндэстнээс урвах гэмт хэрэг нь нийгэмд үйлдэгдэж буй бүх гэмт хэрэгтэй харьцуулахад хамгийн аюултай бөгөөд ноцтой нь юм. Энэ гэмт хэргийн хор хохирлыг тооцох ч боломжгүй! Мартаж үл болно мартвал мөхнө хэмээн Монголын Үндэстний үзэлтнүүд үзэж байна.
 • Бид Монгол Үндэстний хүн ардыг эх орондоо харийнханд боолчлогдхыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс бид аливаа ард түмэнтэй найрсаг харилцааг эрхэмлэх хэдий ч дээрэнгүй, ёс бус, эрх тэгш биш харилцааг үл хүлцэнэ. Монгол оронд ирж буй гадаадын иргэдийг бид зочины ёсоор хүндэтгэн үзэх бөгөөд зочин маань ч зочины ёсыг сахивал зохино хэмээн үзнэ.
Бид хүчтэйн илрэл нь:
Бид Үнэнийг эрхэмлэн дээдэлж байна
Бид Суу залийг эрхэмлэн дээдэлж байна
Бид Мөнхийн хуулийг эрхэмлэн дээдэлж байна
Бид Мөнх галын гүн ухааныг эрхэмлэн дээдэлж байна
Өнгөрснөөс бид үнэнийг олж харж байна
Ирээдүй биднийг хүсэн хүлээж байна
Иймээс Монгол Үндэстний ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө Монголын Үндэстний үзэлтнүүд уриалж байна.
Нэгэн үзэл санаан дор нэгдэгтүн! Үндэстний үзэл санаан дор нэгдэн нягтрагтүн!
Нэгэн эрх ашигт нэгдэгтүн! Монгол Үндэстний язгуур эрх ашигт нэгдэн нягтрагтүн!
Нэгэн цул биеийг ологтүн! Монгол Үндэстний ард хэн боловч Монгол Үндэстэн хэмээх нэгэн биеийн хэсэг мөн болой хэмээв.
Үүний учир өчүүхэн өнгө ба эд мөнгөнд үл хууртан, олон санааг огоорч нэгэн үзэл санаанд нэгдхийг зорив бид, нэгэн эрх ашиг, нэгэн биед цул болон нягтрахыг хүсэв бид. Бидний ариун үзэл санаа бурангуй нийгмийг гийгүүлэх гэрэл болон сацартугай, салхи мэт түгтүгэй, хур болон буутугай.
 Монгол Үндэстний гэрэлт ирээдүйн төлөө
 Мөнх Тэнгэрийн хүчин дор
 Их суу залийн ивээл дор
 Монгол Үндэстэн ялна
 Бүү эргэлз, бат итгэ.

            Эхийг А.Гэрэл УБ хот 2006 он