1. Монгол Үндэстэн оршин байх эрхэд – Их эзэн Чингис хаан Монгол Улсыг Монгол Үндэстний эрх ашгийг хамгаалан дээдэлж байгуулсан билээ. 1911 оны Үндэстний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын ардчилсан хувьсгалын зорилго нь мөнхүү Монгол Үндэстний эрх, Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Халдашгүй дархан байдлыг сэргээн тогтоох явдал байсан юм! Учир иймд Монгол Улс оршихуйн тулгуур гурван үндсүүдийн нэг нь Монгол Үндэстний оршин байх эрх мөн.
2. Монгол Улсын Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил, халдашгүй дархан байх эрхэд - Үндэстэний оршин байх орон зай нь тухайн Үндэстний уугуул, бүрэн хяналтаа тогтоосон газар нутаг мөн. Газар нутаггүй Үндэстэн гэж үгүй. Иймээс Улс оршихуйн тулгуур гурван үндсүүдийн нэг нь Газар нутаг мөн. Учир иймд оршихуйн үндэс болсон өлгий нутгаасаа сөөм газрыг ч харийнхны эрх мэдэлд өгч үл болно!
3. Монгол Үндэстний эрх ашигт үнэнчээр үйлчлэх Монгол төртэй байхад оршино. – Улс нь Үндэстний эрх ашгаа хамгаалан дээдэлсэн, газар нутаг дээрээ бүрэн хяналтаа тогтоосон, бусад Улс, Үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн Төртэй байх ёстой. Энэ нь Улс оршихуйн тулгуур гурван үндсийн нэг мөн. Аливаа улсын Төр тухайн Улс, Үндэстний эрх ашигт эн тэргүүнд үйлчилдэг жамтай. Тиймээс Төрийн ариун үүрэг бол Үндэстний эрх ашигт үйлчлэх явдал мөн!
No comments:
Post a Comment