Monday, October 7, 2013

Хасбуу тамганы тухайд

Судлаачид Их Монгол Улсын Хас их төрийн Хасбуу тамга хас бэлгэдэл дүрсийг агуулаагүй бөгөөд тамгыг хас чулуугаар урлаагүй атал юунд тэрхүү тамгыг Хасбуу тамга хэмээн нэрийдэх болов гэдэгт хариулт олж эс чаджээ. Их Монгол Улсын Хас их төрийн Хасбуу тамганы дардас Ватиканы нууц архиваас олдсон билээ. /Гүег хааны Хасбуу тамганы дардас/ Энэхүү тамганд Монгол бичгээр дараах зарлигийг сийлсэн байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор 
Их Монгол улсын 
Далай хааны зарлиг 
Ил болон иргэн дор хүрвээс  
Биширтүгэй аюутугай 
Дээр өгүүлсэнчилэн Хас бэлгэдэл дүрсийн чинад утга нь Мөнх тэнгэрийн хүчийг бэлгэдэнэ. Мөнх тэнгэрийн хүч хэмээх нь Мөнх тэнгэрийн ёсыг /хууль/ илтгэнэ. Иймд Мөнх тэнгэрийн хүчинд эрхшээсэн аливаа тамгыг хас тамга хэмээн нэрлэж болмуй. Гэвч Мөнх тэнгэрийн хүчинд дулдуйдах мөртөө Мөнх тэнгэрийн ёсонд харшлах аваас жирийн иргэн ч Мөнх тэнгэрийн ёсыг асуун заалдаж, ёсыг сахиулдгийг мартаж үл болно!
Монголын Ардын төрийн анхны сүлд, мөн Ардын намын тамга хас бэлгэдэл дүрсийг агуулж байжээ. Монгол Ардын нам, Монголын Ардын төрийн анхдугаар зорилго, зорилтууд ч Хас төрийн бэлгэдэлд нийцэж байсан байна. Хасбуу тамганы бусдаас ялгарах гол онцлог нь Мөнх тэнгэрийн хүчийг илтгэж буйд оршино. Хасбуу тамганы хамгийн гол Үзэл санаа нь:  Зөв болоод бурууг ялгаж 
                    Үнэн болоод Шударгыг ялуулж 
                    Ардын сэтгэлийг амрааж 
                   Ариун ёсыг дэлгэрүүлнэ хэмээх Үзэл санаа!! болой. Тиймээс хэн дуртай нь Хасбуу тамгыг түшдэггүй!... Хас их Төрийн оршин ахуй үед зальхай луйварчдад гишгэх газар байдаггүй!!!
 Монгол түмний оюуны мэлмий тунгалаг байг. 
 Монгол Үндэстний эрх ашигт үнэнч Хас их төр дахин бүрэлдэн тогтох болтугай. 
                  А.Гэрэл  Улаанбаатар хот 2006 он   
Жич: Хасын тухайд илүү ихийг мэдхийг хүсвэл М.Энхпүрэвийн Монгол хасны эх орон, Мөнх тэнгэрийн хасбуу, Хас шинжлэлийн тойм Ч.Эрдэнийн Их гурвалжин зэрэг номуудыг үзнэ үү.

No comments:

Post a Comment