1. Үндэстний Бүрэн эрх, Эрх чөлөөг
2. Үндэстний Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил халдашгүй дархан байхыг
3. Үндэстний хэл, бичиг соёл, генийн сан цэвэр байхыг хэлнэ. Энэ бол Үндэстний язгуур эрх ашиг мөн.
Үндэстний эрх ашгаас Үндэстний үзэл төрнө.
Үндэстний эрх ашгаа дээдэлсэн Төр, засагтай байхад Улс хөгжин цэцэглэж, Үндэстэн хараа дээгүүр, эрүүл чийрэг, оюун төгс байж, хийж бүтээж, цогцлоон байгуулж, аз жаргалтай амьдрах болно. Энэ бол аль ч Үндэстэн, ард түмний аз жаргалын түлхүүр мөн бөгөөд Үндэстний үзлийн гол зорилго мөн!
Өөрийгөө хайрлах сэтгэхүйтэй хүн Улс, Үндэстнээ хайрлах сэтгэхүйтэй байх ёстой. Улс, Үндэстнээ хайрлах сэтгэхүйтэй хүн Хүн төрөлхтнийг хайрлах сэтгэл зүрхтэй байх болно! хэмээн Монголын гүн ухаан сургадаг юм.
Монгол Улс, Монгол төр, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд мөн Үндэстний язгуур эрх ашигт санаатай буюу мэдсээр байж халдсан хэн боловч харийн этгээд бөгөөс дайсан, дотоодын этгээд бөгөөс Улс болоод Үндэстнээс урвагч мөн гэдгийг Монгол хүн бүр хатуу санаж явагтун!!!
Улс, Үндэстнээс урвагч нь аливаа тахлын нянгаас ч нэн аюултай!!
Улс болоод Үндэстнээс урвах гэмт хэрэг нь нийгэмд үйлдэгдэж буй бүх гэмт хэрэгтэй харьцуулахад хамгийн аюултай бөгөөд хор хөнөөлийг нь тооцох ч боломжгүй юм!
Тиймээс ч Улс болоод Үндэстнээс урвасан гэмт хэрэг аль ч Улсад үхэх ялтай байдаг.
Урвалтыг таслан зогсоож байж сая Төр, Улс, Үндэстэн эрүүлждэг. Төр, Улс, Үндэстэн эрүүл байж, сая цэцэглэн хөгждөг. Мартаж үл болно. Мартвал мөхнө!!!
Сэрэмжтэй байж зальхай, шунахай, элэг буруу урвагчдаас Төр, Улс, Үндэстнээ хамгаалах нь Монгол Үндэстэн болж төрсөн хүн бүрийн ариун үүрэг мөн. Учир иймээс хичээн үйлдсүгэй!
Дэлхийн эртний соёлт ард түмнүүд Монголыг чин шударга, эрэлхэг баатруудын эх орон хэмээдгийг мартаж үл болно. Монгол Үндэстэний оюуны мэлмий тунгалаг байг. Монгол Үндэстэн, Монгол улс, Монгол төрийн оршихуйн тулгуур үндсүүд хас мэт бат бөх байг.
No comments:
Post a Comment