Даруу байна гэдэг үнэхээр сайхан ч
Үнэнийг нууна гэдэг гэмт хэрэг.
Бид өнөөгийн Монголчууд 1990 оноос хойшхи Монголын төрийн бодлогыг эргэн харж, бодит байдлыг харьцуулан дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ.
Бид ямар үзэл санаагаар удирдуулан, хэнд хөтлөгдөн, хаана хүрэхээр, хичнээн замаар, юу уруу тэмүүлж байна вэ?
Бидний хүрэхээр зорьж буй нийгмийг Монгол улсын Үндсэн Хуулинд: Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж заасан байна.
Энэ нь “ардчилагчид”-ад багадаад энэрэнгүй, нээлттэй, зах зээлийн, социалист, капиталист(капитал үйлдвэрлэдэггүй), даяарчилагдсан нийгмүүдийг байгуулж эхлээд удаж байна. Эдгээр нийгмүүдийн нэр их гоё сонсогдох аж. Гэвч эдгээр нийгмүүд хэр энэрэнгүй вэ?, хэр хүмүүнлэг вэ? гэдгийг хэн бүхэн мэднэ. Оргилд хүрэх арга зам олон байж болох ч,Оргилд хүрэх үзэл санаа нэг л байх учиртай. Тэрхүү үзэл санаа нь нэг юм үзэгдлийг задлах, бутаргах үзэл байж үл болно!
Тиймээс ч “Үнэнд ганц зам, төөрөгдөлд түмэн зам хөтөлнө” хэмээн өрнийн нэгэн мэргэн хүн онож хэлсэн нь ч бий. Тэгвэл бид 1990-ээд оноос өнөөг хүртэл ямар үзэл санаан дор нэгдсэн бэ?
Хэрэв бидэнд бидний байгуулж буй нийгэм нэг л биш санагдаж буй бол, бидний хүрхээр зорьж буй тэр нийгэмд гэрэл гэгээ, итгэл найдвар төрөхгүй байгаа бол, яагаад? гэсэн асуулт зүй ёсоор тавигдах болно
Бид өнгөрсөн 16-н жилийг “ардчилал”-ын гэж нэрлэж, тэгж итгэж үнэмшиж иржээ.
''Ардчилал'' гэж ярихад АНУ, АН гэж ойлгодог хүмүүс олширчээ. Энэ бол төөрөгдөл юм. Ардчилалын түүх хэдэн мянган жилийн улбаатай бөгөөд тэрхүү ардчилалыг Америк, Ази, Европт түгээн дэлгэрүүлэгчид нь Төв Азийн тухайлбал, Монголын уугуул нутгаас төрөн гарч дэлхийн таван том соёл иргэншлийн төвүүдийг үүсгэн байгуулж байсныг, одоо нэгэнт шинжлэх ухааны нээлтүүд баталж, Хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Хүн төрөлхтөнд Ардчилалыг таниулж, түгээн дэлгэрүүлж байсан Монгол Үндэстэн 1990-оноос Ардчилсан болсон гэвэл дэндүү гэнэн бас эмгэнэлтэй хэрэг юм.
1921 оны Ардын хувьсгал бол Ардын Ардчилсан хувьсгал байсныг дунд боловсролтой хэн ч мэдэхгүй гэж үү?!
Мэдэхгүй хэмээвэл эмгэнэлтэй бус уу? Ардчилал гэж чухам юуг хэлээд байна вэ? гэдэг дээр бид нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй юм. Ерөөс ямар нэг юм, үзэгдлийг олон талаас нь авч үзэх зүйтэй боловч нэгдсэн нэг ойлголттой байх нь зөв сэтгэх, эерэг үр дүнд хүрэхэд хамгийн чухал билээ.
Ардчилал (грекээр demo- ард, kratos-хүч засаг)- цөөнхийг олонхид захируулах зарчмыг албан ёсоор тунхаглах, иргэдийн эрх чөлөө, тэгш эрхийг хүлээн зөвшөөрөх явдлаар тодорхойлогддог засаглалын нэг хэлбэр гэж философийн тольд тодорхойлсон байдаг.
Иймд ардчилал гэдэг бол эрх чөлөө, шударга ёс тэгш эрхийг тунхаглаж буй үзэл санаа юм. Тиймээс ардчилал гэдэг бол П.Очирбат, Ц.Элбэгд орж биш. Ерөөс ардчилал гэдэг бол хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүс биш юм. Сонгох сонгогдох эрх, эрх чөлөө АН-гүй ч, Ц.Элбэгд оржгүй ч байсан, байх ч болно.
Харин ''ардчилал'' гэдэг үгээр халхавч барьж, энэхүү эрхэм ойлголтыг, үзэл санааг санаатайгаар мушгин гуйвуулж, ардчилал бол төргүй, засаггүй байх үзэл (анархизм), ардчилал бол дур зоргоороо авирлах үзэл (волюнтаризм) гэж сурталддаг, Монгол нээлттэй нийгэм байгуулж буй учир, Монголд мөнгөтэй хэн ч харийнхан ч юу дуртайгаа хийж болно.
Монгол хүний эрхийг сохор зоосоор худалдан авч, боолчилж болно. Газрыг нь ч, алт эрдэнэсийг нь ч шунамхай түшмэдүүдэд хахууль өгч хууль гаргуулан зүгээр авчихаж болно.
Охид хүүхнүүд, хүүхнүүдийг ч худалдан авч, бас худалдаж болно. Ер нь Монгол ардчилсан орон учир энд юуг ч хийж болно хэмээн сурталдаж, түүнийгээ хэрэгжүүлж буй энэ хүмүүсийг ''ардчилагчид'' гэж үзэх нь эндүүрэл бөгөөд тэд бол ардчилал хэмээх гоё үгээр үнэн нүүр царайгаа нуусан Улс, Үндэстэнээс урван тэрслэгчид гэдгийг Монголчууд бид ойлгох цаг нэгэнт болжээ!
Зөв сэтгэдэг хэн ч үүнийг ойлгоход төвөггүй мэт. Учир нь Хэн Улс, Үндэстэнийг хувь хүний эрх ашиг хэмээн салган бутаргаж байна вэ? Хэн Үндэстэний эрх ашгийн эсрэг үзэл баримталж, Улс Төр, Үндэстний оршихуйн тулгуур үндсүүдэд халдаж байна вэ? Хэн энэ улсын газар нутгийн хоёрны нэгийг лиценз хэлбэрээр хувааж, нийт нутгийн гуравны нэгийг өмчлөх эрхийг харийнханд олгов? Хэн Монголын үрсийг эхийн хэвлийд нь мөчлөх хуулийг санаачилан батлуулав? Хэн Монголчуудын эрхийг хязгаарлаж, харийнханд дураараа авирлах боломжийг олгов? Хэн Монгол хүнийг эх орноо худалдах, эх орондоо харийнханд боолчлогдох замыг нээж өгөв? гэх мэтчилэн олон асуултанд нэг хариулт бий.
Энэ бол Ардчилал нэрээр халхавч хийсэн зальт этгээдүүд мөн!
Тэд мянга гаруй хууль боловсруулахдаа яавал Монгол Үндэстний эрх ашгийг задлан бутаргах вэ? Яавал эрх чөлөөг нь боймолж эх оронд нь боолчлох вэ? Яавал эднийг цөөхөн байлгах вэ? Яавал янхдалт эмх замбараагүй байдлыг дэвэргэх вэ? Яавал өндөр чадвартай генийн санг эвдэх вэ? Яавал эднийг бүгдийг нь хууль зөрчигчид болгох вэ? гэсэн бодлого барьж энэ дагуу хуулиа боловсруулсан байна. 1990-ээд он хүртэл Монгол улс бие даасан 25-н хуультай, тэдгээр хуулийн хүрээнд дотоод гадаад эрх зүйн орчиноо бүрэн зохицуулж чадаж байсан бол 1990-ээд оноос хойш буюу ардчилал-ын үед УИХ 1000 гаруй хууль батлан гаргасан боловч тэдгээр хуулиуд нь тухайн хамаарч буй асуудлынхаа эрх зүйг бүрэн зохицуулж чадахгүй байгаагаар барахгүй засвар ороогүй нэг ч бие даасан хууль алга байна!! Мөн эдгээр хуулиуд Монгол Үндэстэний аюулгүй байдал, Монгол Улс, Үндэстэн, Төрийн оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдсан хамгийн ноцтой, онц аюултай гэмт хэргийн шинж чанартай байгаа юм!
Эндээс үзвэл эдгээр хуулиуд цаашид үйлчилсээр байвал Монгол Үндэстэн түүний эрх ашгийг хамгаалж байгуулсан Монгол Улс мөхөх өдөр айсуй байна!
Үнэн гашуун бас хатуу байдаг.
Хэдий тийм ч Үнэн- гэрэл гэгээ, итгэл найдварыг төрүүлж, зөв замыг сонгоход тусалж, хөгжил дэвшилийг авч ирдэг бол худал хуурмаг явдал- харанхуй мунхагийг, мөхөл сүйрлийг авч ирдэг юм. Үүнийг хатуу саналтай!
Агуу их Монгол Үндэстэнээр овоглож эс ширхэг болж төрсний учир Монгол Үндэстэний итгэл сэтгэл дээр дөрөөлсөн харь элэгт, зальт этгээдүүдийн бусармаг үйлдлийн хажуугаар нүдээ аниад өнгөрч чадсангүй. Үнэнийг хэлж, төөрөгдлийг арилгая хэмээсэн билээ. Хэрэв төөрөгдөл арилах аваас зөв сэтгэж, Хөгжил Дэвшлийн зам нээгдэх ёстой бус уу?!
Үүний учир дээрхийг татлав. Мэргэн уншигч тунгаан болгооно буй за.
-Эрх чөлөөнд дургүй хүн гэж үгүй бөгөөд харин шударга хүн бүгдэд тэгш эрх чөлөөг хүсч байхад шударга бус нь зөвхөн өөртөө л эрх чөлөөг хүснэ. Карл Бёрне
-Мөнгө хөрөнгө л байвал бүхнийг худалдан авч болно гэж бодсноороо олон хүн юуны өмнө өөрийгөө худалдаж орхидог. Ф.Бэкон
-Эрх чөлөөгүй баян байснаас
Эрх чөлөөтэй ядуу байсан нь дээр. Ибн Сауд (Ирак)
-Манай улс төр бол эрүүл улс улс төр биш, луйварчдын нууц дайны зэвсэг...Г.Галина
No comments:
Post a Comment