Шударга бус явдал гарах гурван эх булаг байна:
хүчирхийлэл, хуулийн нэрээр халхавчилсан санаатай гэмт хэрэг, уг хуулийнх нь харгис шинж. Ф.Бекон
-Монголчууд хуулиа дээдэлдэггүй, хуулийг дагадаггүй, хуульгүй ард түмэн үү?
Энэ асуултанд хариулахын тулд Монгол гэж хэн бэ? гэдгийг мэддэг байвал зохистой.
-Монгол бол мянга, мянган жилийн түүхийн нугачааг ардаа орхисон Төв Азийн агуу их соёлт Үндэстэн.
-Монгол нутгаас төрөн гарсан эртний суу алдарт эзэд хаад, сод билэгт жанжид, ид хавт эрэлхэг баатрууд баруун зүгт Миссир, Месопотамын соёл иргэншлийг (Месопотамын соёл иргэншлийг үндэслэгч Сүмэрүүдийн хойч үе эртний Грек, Ромын соёл иргэншлийг ч үндэслэн байгуулсныг санахад илүүдэхгүй), өмнө зүгт Мохенджо-даро, Хараппагийн, мөн Шар мөрний соёл иргэншлийг цогцлоон байгуулж, ид хаваа гайхуулж явсныг өнөөдөр түүх, археологи, антропологийн шинжлэх ухааны нээлтүүд нэгэнт нотлоод байгаа бөгөөд хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөх л үлджээ.
-Их Хүн гүрэн, Их Монгол гүрний дайтах урлаг, удирдахуйм ухааныг дэлхийн улс түмнүүд өнөөдөр ч гайхан шагшсаар байна.
Монголчууд эрт цагаас шударга үнэнг биширч, түүнийг хүндлэн дээдэлсээр ирсэн ард түмэн.
Аливаа улс түмэн аз жаргалтай амьдрах гол нөхцөл нь нийгмийн харилцаа шударга үнэн дээр тогтож байх явдал мөн хэмээн үзэж ирсэн ард түмэн бол Монголчууд юм.
Энэ гүн ухаан нь дэлхийн бүх шашны өнөөг хүртэл хийж бүтээж чадаагүйг, бүтээж хийх боломжийг их эзэн Чингис хаанд олгосон билээ. Тиймээ. Дэлхийн сая сая хүний хүсч мөрөөдөж ирсэн тэр чин шударга, ариун үнэнийг Дэлхийн түүхийн бүхий л үед зөвхөн их эзэн Чингис хаан л ялуулж, амьдруулж чадсан юм!
Тийм ч учир түүний суу алдар дэлхийн өнцөг булан бүрт түгж амьд хэвээр мөнхөрчээ.
-Монгол бол зориг шийдэмгий эрэлхэг Баатаруудын эх орон. Хүн төрөлхтөний түүхэнд хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан, шударга ёсыг тогтоож, Үнэнг ялуулж чадсан цорын ганц Үндэстэн бол Монгол Үндэстэн билээ. Учир иймээс хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан, шударга ёсыг Европ, Америкаас бус Монголоос, нүүдлийн соёл иргэншлээс олж болно.
Энэ бол Монгол Үндэстэний бусдаас ялгарах гол шинжийн нэг байсан, байгаа, хойшид ч байх болно хэмээн өчүүхэн би итгэж байна.
Тэгвэл Монголын хууль гурав хоног гэсэн үгийг юу гэж ойлговол зохих вэ?
Монголд хууль гурав хоног л үйлчилнэ гэсэн үг бус уу? Яагаад?
Монголчууд хуулиа, ёс заншлаа мянга, мянган жил дээдэлсээр, ёсчлон дагаж мөрдсөөр ирсэн бөгөөд ...Зарлиг тушаал хоёрыг
Европ тэгэхэд ойлгосон
Зангирсан их хүчээр
Монгол тэгэхэд мандсан... хэмээсэн яруу найрагч Р.Чойномын шүлгийн мөрийг санахад илүүдэхгүй. Гэвч Монголд яагаад хууль гурав хоног мөрдөгдөөд орхигдох болов?
Шалтгаан нь юу байв?
Энэ асуултанд цөөн үгээр хариулахад: Монголчууд шударга үнэнг эрхэмлэдэг, хууль гэж юу болох, хэний тусын тулд үйлчлэх ёстойг дэндүү мэддэг ард түмэн юм.
Тиймээс Монголчууд шударга бус хууль, Үндэстэний эрх ашгийн эсрэг чиглэсэн хуулийг биелүүлэхээс эрс татгалзсанд асуудлын шалтгаан оршино.
1630-аад он бол Монголчуудын хувьд асар их уй гашуу, зовлон гуниг дайрсан хүнд хэцүү, эмгэнэлт он жилүүд байлаа. Энэ он жилүүдэд Манж нар Монгол Үндэстний эрх ашгаас урвагчдыг ашиглан Монголчуудын хооронд яс хаяж, хуурч мэхлэн, өнгө мөнгө, эрх мэдлийн шуналд хөтөлж ах дүү нарыг нэгийг нь нөгөөгөөр цохиулж, цусан балчигт живүүлсэн юм.
Тэд Мөнх тэнгэрийн шүтлэгт Монголчуудыг харийн бурангуй шашинд хүчээр оруулж, омог хүчийг нь дарж, Үндэстний бахархалыг нь үгүйсгэж, Үндэстний нь хувьд салан бутаргаж, аажмаар мөхөөх бодлого явуулж байв. Энэ шударга бус үйл ажиллагаагаа Манжийн төр харгис хатуу хуулиар хэрэгжүүлж байлаа. Энэ бодлогын эсрэг, шударга бус хуулийн эсрэг Монголын ард түмний тэмцэж байсан тэмцлийн нэг хэлбэр бол Монголын хууль гурав хоног гэсэн үгийн утгад оршино. Үүнээс өөрөөр Монголчууд ч Манжууд ч Монголчуудаар хуулиа мөрдүүлж чадахгүй байлаа.
Монголчууд бол шударга хуулийг чанд мөрддөг ард түмэн. Мянга, мянган жил хальтралтгүй мөрдөнө.Монголчууд бол шударга бус хуулийг эс мөрддөг ард түмэн. Тийм хууль гурав хоногийн настай байдаг. Энэ бол Монголчуудын үндсэн шинжийн нэг болох Үнэнч, Шударга шинж чанарын илрэл юм.
Өнөөдөр 21-р зуунд харийнхны гар хөл болсон шунахай, зальхай, харь элэгт этгүүдүүд Монголын төрд шургалж, Монгол үндэстэний эрх ашгийн эсрэг хуулийг зуу зуугаар нь боловсруулан гаргаад түүнийгээ мөрдөхийг Монгол үндэстэнээс шаардаж байна!
Хэрэв эдгээр хуулиудийг дагавал Монгол Үндэстэн, Монгол Улс, Монгол төр мөхөх өдөр айсуй байна!
Учир нь Монгол Улс, Үндэстэн, Төрийн оршин тогтнох тулгуур үндсүүдэд Үндэстний эрх ашгаас урвагчдын боловсруулж, батлуулсан хуулиуд халдаж байгаад оршино!
Тиймээс Үндэстний эрх ашгийн эсрэг чиглэсэн аливаа хуулийг мөрдөхгүй байх эрх Монгол Үндэстэнд бий. Ерөөс аливаа Улсын хууль тухайн Улс, Үндэстэний эрх ашигт эн тэргүүнд үйлчилдэг жамтай! Тиймгүйсэн бол аливаа Улс өөрийн хуультай байх хэрэг юусан билээ. Мөн хууль шударга байж, Үгэнд үйлчлэх ёстойг ч мартаж үл болно.Их эзэн Чингис хаан Монгол Үндэстний эрх ашгийг хамгаалан дээдэлж, Монгол улсыг байгуулсан юм гэдгийг бүү март!!
Монгол төр, Монгол улсын оршихуйн тулгуур үндсүүдэд, мөн Монгол Үндэстэний язгуур эрх ашигт халдсан аливаа хуулийг мөрдөхгүй байх нь хууль зөрчсөн хэрэг биш.
Энэ бол эрх ашгаа ухамсарласан, оршихуйн эсрэг чиглэсэн хуулийг мөрдөөгүйдээ бид гэмтэн болох ёсгүй. Үүнийг ухамсарлан ойлгож хатуу санаж явагтүн!!
Бидний оршихуйн эсрэг зогссон хэн боловч харийн этгээд бөгөөс дайсан, дотоодын этгээд бөгөөс урвагч мөн!
Үндэстэн, Төр, Улсын оршихуйн тулгуур үндсүүдээ бид, хамгаалж чадвал ирээдүй маань гэрэл гэгээтэй байж, хөгжил дэвшлийн үүд хаалга бүрнээ нээлттэй байх болно. Мартаж үл болно!!
Монгол улсын хууль Монгол Үндэстэний эрх ашигт эн тэргүүнд үйлчлэх ёстой!
No comments:
Post a Comment