Их Монгол гүрний Хас Их
төр, Хасбуу тамганы тухайд цөөн үг
…Хас дүрст бэлгэ томъёо нь Монгол Алтайгаас дөрвөн зүг найман зовхист түгэхдээ эхний шатанд өвөг Монгол угсаат Маяа, Дравид, Сүмэр нараар дамжиж, чинагш эртний Грекээр дамжин Европод, Хятад Энэтхэгээр дамжин Азид тархан оюуны соёл хийгээд метафизик мэдлэгийн үнэт зүйл болсон билээ… Аливаа бэлгэдэл дүрс нь хийсвэр сэтгэлгээний ямар нэгэн томоохон ололтын илрэл, загвар, үр дүн байх бөгөөд түүний ид шид нь эргээд бясалгал өдөөх, үзэгдэл юмыг ургуулан бодох учир холбогдлыг нээн тайлах шилдэг хэрэгсэл болдог жамтай… Ч.Эрдэнэ “Их гурвалжин”
Хасын бэлгэдэл
Монголчуудын
өвөг дээдэс орчлон ертөнцийн зүй тогтол, од эрхсийн төлөв байдал хас төлөв
байдалтай гэдгийг нэн эрт үед танин мэдэж, түүнийгээ хад чулуунд бичиглэн хойч
үедээ өвлүүлэн үлдээжээ. Хойч үе нь энэхүү гайхамшигт дүрс тэмдгийн бэлгэдлийг
улам бүр баяжуулан өнөө бидний үед өртөөлөн авч ирсэн байна. Судлаачдын олж
илрүүлснээр Хас дүрс тэмдэг нь Монголчуудын ертөнцийг үзэх үзэлтэй нягт
холбоотой байж бичиг соёл, ахуй амьдралд хэрэглэгдэхдээ буян хишгийг бэлгэдэж
бузар булайг ялан дийлэх, ад зэтгэр цаг бусын муу зүйлийг зайлуулах, амар
амгаланг, бат бөхийг, хувиршгүй мөнхийг, мөнхийн эрч хүч, мөнхийн хөдөлгөөн, үл
чадагдахуйн бэлгэдэл, мөнхийн амь, мохошгүй, дийлдэшгүй, үүрд оршихуйг,
орчлон ертөнцийн зүй тогтол, од эрхсийн төлөв байдлыг бэлгэдхээс гадна мөнхүү
Хас Их төрийн бэлгэдлийг ч илэрхийлж байжээ.
Их Монгол Улс сая хүрэхгүй хүн амтай, 100 мянга хүрэхгүй
цэрэгтэйгээр гурван жигүүрээр, Ертөнцийн гурван хэсэгт дайтаж, нийт 120 сая
орчим хүн амтай 40 шахам Улс гүрнийг ялан дийлж, байлдан дагуулсны нууц нь
чухам юунд оршино вэ? гэсэн асуулт өнөөг хүртэл эрдэмтэн судлаачдын анхаарлын
төвд зүй ёсоор байсаар байна. Монгол төрийн хүчирхэгжсний, хүчтэй байсны нууц
нь юунд оршино вэ? Өнөөг
хүртэл хариу нь тодроогүй энэ асуултанд агуу их Монгол Үндэстэний эс ширхэг
болж төрсний хувьд би бээр дараах хариултыг өгч байна.
XIII
зууны Их Монгол Улсын Хас их төрийн хүчирхэг байсны нууц нь Үзэл санааны
ялалтанд байсан байна. Ялалт авч ирсэн тэрхүү Үзэл санааны үндэс юунд оршино
вэ? хэмээвэл:
1.
Оршихуйн чинадад хүрсэн Мөнх галын гүн ухаанд
2.
Мөнх Тэнгэрийн хүч буюу Хасын хуульд тулгуурласан Их Монгол Улсын
Их Ёс хуульд оршиж байсан байна. Энэ бол Монгол Үндэстэн оршихуйг ухамсарлаж,
Ертөнцийг таньсны гэрч мөн. Энэхүү агуу их Гүн ухаан, агуу их Хуулийн дор
нэгдсэн Монгол Үндэстэн Дэлхийг төвшитгөн захирч чаджээ…!!!
Их эзэн
Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын Хас их төрийн ивээлд багтсан Улс түмэнд
Шударга ёс дэлгэрч, Үнэн ялж, зусар бялдуучлал арилж, хулгай дээрэм, луйвар,
мөлжлөг эцэс болж, ард түмэн юу чаддагаа хийж бүтээж, амар жимэр айх аюулгүй
амьдрах бололцоо нөхцөл бүрдсэн байна. Энэ бол Монголчуудын ялалт амжилтын
үндэс байсан юм.
Их
Монгол гүрний төрийг Хас төр хэмээхүйн учир
Төрийн
хэрэгт Хас тэмдгийг хэрэглэх нь нарийн утга учиртай. Хас тэмдгийн бэлгэдэл, Хас
хэмээх үгийн утга нь Мөнх
тэнгэрийг, Мөнх тэнгэрийн хүч буюу Мөнх тэнгэрийн хуулийг мөнхүү Ертөнцийн зүй тогтлыг
бэлгэдэнэ. Тиймээс Хас их Төр хэмээх нь Мөнх
тэнгэрийн хуульт төр /Мөнх
тэнгэрийн ёсонд нийцсэн төр, Мөнх тэнгэрийн хүчит төр, Ертөнцийн зүй тогтолд
нийцсэн төр, Ертөнцийн хуулийг
таньсан төр/ хэмээх утгыг илтгэнэ. Энэ нь:
Зөв болоод
бурууг ялгаж
Үнэн болоод Шударгыг тэтгэнэ
Ардын сэтгэлийг амрааж
Ариун ёсыг дэлгэрүүлнэ хэмээх гүн утга санааг мөнхүү илтгэнэ. Ийм
агуу Үзэл санааг дэвшүүлж, тийм агуу Үйлийг бүтээсэн болхоор нь Дэлхийн тэн
хагас Их Монгол гүрний өлмийд сөхөрсөн байна!!! Дэлхийн сая сая хүний хүсч
мөрөөдөж ирсэн тэр чин Шударга ариун Үнэнийг дэлхийн түүхийн бүхий л үед зөвхөн
Их эзэн Чингис хаан л ялуулж, амьдруулж чадсан юм. Тийм ч учир түүний суу алдар
дэлхийн өнцөг булан бүрт түгж амьд хэвээр мөнхөрчээ!!!
No comments:
Post a Comment