Monday, October 7, 2013

Мөнх оршихуй

Одод орчих орчлон ертөнц Хөх мөнх тэнгэр 
Олдож бидэнд заяасан нь огторгуйн Цэнхэр гариг 
Очтож үсэрсэн соёл нь дөрвөн зүг найман зовхист 
Аугаа соёлын эх булаг нь Алтайн уугуул Үндэстэн 

       Орчлонгийн байдал Хасбуу огоорч үүнийг үл болно
       Орчлонгийн бүтэц барзгар олж харвал Төгөлдөр буюу
       Оршихуйн ухаан Мөнх гал - Чинадыг баригч буюу
       Мөнх галын суу заль дор мөргөе

Ариун хас биеийг тань Мөнгөн саранд
Аугаа суу залийг тань Алтан наранд
Ашид мөнх орших амийг тань Ариун галд мөнхөлөв
Ухаартугай мөрдтүгэй сахитугай

       Хэврэг юу вэ хэмээвээс бие буюу
       Ариун нь юу вэ хэмээвээс амь буюу
       Мөнхөд оршихуйн нууц юунд буй хэмээвээс
       Мөнх галын суу зальд буй ажгуу

Огоорч үүнийг үл болно
Үл мартваас Бие Амь Суу заль
Бат болоод ариун
Ариун болоод мөнх оршмуй

       Мөнх галын ариун онолыг алдалгүй дагаж мөрдвөл
       Юмс болоод үзэгдлийг мөнхөлж болмуй
       Хоёр үгүй хос үгүй, цорын ганц эгнэшгүй Үнэн
       Мөнх галын суу заль дор мөнхрөгтүн

Суу алдар төгс Аугаа дээдсийн бүтээсэн
                                      Гайхамшиг дор биширнэм
Билэг оюун төгс Аугаа дээдсийн мөнхөлсөн
                                      Суу заль дор мөргөнөм
Сүн далай мэт соёлыг түгээгч Сүмбэр уул мэт
                                      Үндэстэн дор сөхөрнөм
Сэдхил буй бөгөөс мөр тодормуй.

                   
                                              III шинэ мянганы анхдугаар он

No comments:

Post a Comment